niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 08:04 UTC Source: https://news.mn/r/2826912/ bb60c75b65bf7127… ← back to niitlelch.mn

"Намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн Ерөнхий сайд байх эрхгүй"

Хуучирсан мэдээ: 2025.10.07-нд нийтлэгдсэн

"Намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн Ерөнхий сайд байх эрхгүй"

"Намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн Ерөнхий сайд байх эрхгүй"

УИХ-ын гишүүн Б.Найдалаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "ХҮН намын бүлэг үүсээд буй асуудлуудад нэгдмэл байр суургүй байгаа. Яагаад гэвэл эдгээр асуудлуудыг олон талаас нь бодож үзэх ёстой. Намын гэхээс илүү Монгол Улсад үүсээд буй асуудлуудыг гишүүд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд дүгнэх эрхтэй гэж үзэж байгаа.

Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ зурж байгаа. Түүнээс биш ХҮН намын байр суурийг илэрхийлэхгүй.

Миний хувьд Засгийн газрыг огцруулах бичигт маш итгэлтэйгээр гарын үсгээ зурсан. Ерөнхийдөө улс төр яаж явах ёстой юм. Улс төрийн нам ямар байх ёстой юм гэдэг зарчмын байр сууриудыг ажигласны үр дүнд гарын үсэг зурсан. Мэдээж тогтвортой байдал Монгол Улсад хэрэгтэй. Гэхдээ тогтвортой байхын тулд буруу байж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн бодлогыг барьж байгаа учраас олон нийтийн итгэл хүлээсэн хүн байх ёстой. Түүнчлэн намын гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн намын дарга, Ерөнхий сайд байх ёстой.

Хэрэв Ерөнхий сайд намын гишүүдийнхээ итгэлийг хүлээж чадаагүй бол, МАН-ын сонгууль шударга бус болсон зэрэг намын дотоод асуудлаас үл хамааран Ерөнхий сайд байх эрхгүй гэж үзэж байгаа" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж