niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 08:04 UTC Эх: https://news.mn/r/2826855/ 578f9ca0359be92f… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайд, УИХ-ын даргын хувь заяаг дэнслэх 65 гарын үсэг

Хуучирсан мэдээ: 2025.10.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд, УИХ-ын даргын хувь заяаг дэнслэх 65 гарын үсэг

Ерөнхий сайд, УИХ-ын даргын хувь заяаг дэнслэх 65 гарын үсэг

МАН-ын даргын сунгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын дунд том хагарал бий болгоод буй. Уг хагарал МАН-ын цагаан байрнаас хальж төрийн ордныг нэгэнт досолгоод байна. УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын гишүүд УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг огцруулах хайчинд өртөч МАН-ай танайгүй өртөж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайдын сандал суудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, Монголын төр ганхаж байна.

Нэг талаас  "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр гаргаж, 30 гаруй гишүүн гарын үсэг зурсныг өнөөдөр /2025.10.07/ УИХ-д өргөн барьж, Баасан гаригт /2025.10.09/-т хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

                                                                      64 ГИШҮҮН ГАРЫН ҮСГЭЭР ЕРӨНХИЙ САЙД, 65 ХҮНИЙ ГАРЫН ҮСГЭЭР УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛНА

Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь буюу 65 гишүүн дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулдаг. Ингэхээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэж байгаа юм. УИХ-ын гишүүн П.Сайнзориг өчигдөр /2025.10.06/-нд мэдээлэл хийх үеэрээ энэ тоо бүрдсэн гэсэн юм.

Тэгвэл нөгөө талд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр үйлдэж гишүүдээр гарын үсэг зуруулж байна. Энэ бичигт 40 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ ялгаатай нь 64 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барих нөхцөл бүрдэнэ. Уг бичигт Засгийн газрын гишүүд болон Б.Энхбаярыг МАН-аас хөөснийг эсэргүүцсэн нэр бүхий гишүүд дээр нэмээд МАН, АН-ын гишүүд гарын үсгээ зуржээ.

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-ын тухай хуулиар шийднэ. УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг дараах үндэслэлээр огцруулахаар заажээ.

12 дугаар зүйл.Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах
12.1.Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд түүнийг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.
12.2.Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна дараах тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болно:
12.2.1.Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
12.2.2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн.
12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэжээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж