Монголын улстөр халж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор болсон гэдгээ мэдэгдээд буй. Түүнийг томилох асуудлыг энэ Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах тов тогтсон. Энэ үйл явдал нэг талаас Үндсэн хууль зөрчив үү, нөгөө талаас улстөрийн зорилго агуулж, хууль хяналтын байгууллага хэлмэгдүүлэлтийг эхлүүлэх вий гэх мэт олон эргэлзээ олон нийтэд үлдээгээд буй. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Цэндийн Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо хэмээн зарласан. Энэ мэдэгдэл нь олон маргааныг араасаа дагуулсаар өнөөдөр Засгийн газар огцрох уу гэсэн цэг дээр очоод байна. Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд уг үйл явдлыг юу гэж харж байна вэ?
-Нэгдүгээрт, хамт ажиллаж байгаа, УИХ-ын нэг танхимд сууж байгаа, намын журмын нөхрөө хулгай хийсэн, хулгай хийснээ нуун дарагдуулахын тулд хүн алсан гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярилцлага өгснийг харсан. Тэгэхээр энэ асуудал бол Д.Амарбаясгалан хүн алсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ эсвэл Б.Энхбаяр хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн бол бас хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ гэсэн үг. Өөр гаргалгаа байхгүй. Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд эхлээд энэ асуудлаа юун түрүүнд нэг тийш нь болгох хэрэгтэй. Эрх мэдлийн төлөөх тэмцэлд хүнийг ингэж гүтгэнэ гэдэг дэндүү ёс зүйгүй, хүнлэг бус байна. Хоёрдугаарт, ХЗДХ-ийн сайд бол хэрэг мөрддөггүй. Нарийн ярьвал хууль хяналтын байгууллагынхан, мөрдөн байцаагчдыг дуудаж хэргийн талаар асуух, чиглэл өгөх эрхгүй. Мөрдөн байцаах ажиллагааны талаар нарийн мэдээлэл ХЗДХ-ийн сайдад байх ёсгүй юм. ЦЕГ-аас хүн нас барсан асуудалд Д.Амарбаясгалан огт холбогдолгүй гэдгийг тогтоочихсон бичиг нь байсан шүү дээ. Ингээд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах гэсэн ч ирц бүрдээгүй гэж ойлгосон. Эхлээд энэ асуудлаа хэлэлцээд нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Гэтэл нэгнээ ингэж гүтгэж байгаа хүнийг ХЗДХ-ийн сайд болгож, улстөрийн тэмцлийн зэвсэг болгож байгаад миний хувьд харамсаж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Хулгай хийгээд, хулгайгаа нуун дарагдуулах гээд хүн алсан гэдэг гүтгэлгээ нэг тийш нь болгосны дараа дараачийн асуудлаа ярих ёстой гэж бодож байгаа. Д.Амарбаясгалан энийг шалгаад өгөөч, тогтоогоод өгөөч гээд хуулийн байгууллагуудад олон удаа хүсэлт өгсөн, түүнд нь хариу өгөхгүй байна гэж ойлгосон. Хамгийн гол нь МАН-ын даргын асуудал яригдаж байхад нэг өрсөлдөгчийг нь хүн алсан гэж гүтгэснийх нь дараа нүүрсний хулгайтай тэмцэхэд Б.Энхбаяраас өөр хүн байхгүй гэж нөгөө өрсөлдөгч нь гарч ирээд зарлах нь ерөөсөө л Хууль зүй, дотоод хэргийн сайд гэдэг албан тушаалыг шууд улстөрийн зорилгоор ашиглах гэж байна гэж л ойлгогдож байгаа юм.
-МАН-ын Бага хурлын гишүүний хувьд Бага хурлаар намын даргаа сонгосон нь хүчинтэй, хүчингүй гэдэг талцлууд бас явж байгаа. Та Бага хурлын шийдвэрийг юу гэж харж байна вэ?
-МАН-ын Бага хурлын ирц дүрмийнхээ дагуу 2/3-тоо хүрсэн. МАН-ын дүрмийн 22.3.7-д “бага хуралд оролцогчдийн 2/3-ын саналаар шинэ даргаа сонгоно” гэж заасан. Тэгэхээр нийт оролцогчдынх нь 2/3 нь санал хураалтад оролцсон уу, оролцсон. Ирц хүрсэн үү, хүрсэн. Бага хуралд оролцсон гишүүдийн 2/3 нь Д.Амарбаясгаланг дэмжиж санал өгсөн үү, өгсөн. Тэгэхээр МАН-ын дарга бол дүрмийн дагуу сонгогдсон гэсэн үг. Үүнд маргаан байхгүй гэж харж байгаа.
3,607.57






















































Холбоотой мэдээ