niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 08:05 UTC Source: https://news.mn/r/2826782/ 30b8d29a7ef9e282… ← back to niitlelch.mn

Г.Баярсайхан: АН-д УИХ-ын дарга, сайдын суудал амалж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.06-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан: АН-д УИХ-ын дарга, сайдын суудал амалж байна

Г.Баярсайхан: АН-д УИХ-ын дарга, сайдын суудал амалж байна

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Г.Баярсайхан сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-МАН-ын даргыг сонгох сонгуулиас болж улс төр бужигнаж байна. Ийм цаг үед Ардчилсан нам ямар байр суурь барих ёстой вэ. Засгийн газарт Ардчилсан нам хамтрах ёстой юм биш үү гэдэг асуудал ч хөндөгдөх?

-Монгол Улсын улс төрийн хувь заяаг УИХ-д олонхийн бүрдүүлж байгаа МАН өөрсдөө шийдээд явах ёстой. Манай Ардчилсан нам, бидний хувьд шударга ёсны төлөө  нүүрсний хулгай, Харбины гэрээнд шүүмжлэлтэй хандах ёстой. Ардчилсан нам сөрөг хүчнээ хийх ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Манай УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс “Ардчилсан нам ямар ч тохиолдолд Засагт хамтарч орж болохгүй” гэдэг л байр суурьтай байгаа.

Одоо хоёр жилийн хугацаа үлдэж байна. Энэ улс эх орны эгзэгтэй үед сөрөг хүчин зайлшгүй байхгүй бол болохгүй. Ардчилсан намд УИХ-ын даргын суудал, сайдын суудал амалж байна, гэхдээ манай намынхан тэр зэргийн юманд хууртахгүй л гэж бодож байна.

-Парламентад аюул учирлаа. Ардчилсан нам МАН-ын дотоод зодоонд нь оролцож байгаагаас ийм асуудал үүслээ гэх?

-Ардчилсан намынхан л Монголын парламентыг гацаанд орууллаа гэдэг яриа бол сүүлийн найман жил эрх барьсан МАН-ынхны нүүрсний зодооны мөнгөө хувааж чадахгүй байгаагийн илэрхийлэл гэж би харж байгаа. Төр түмэн нүдтэй, хэзээ нэгэн цагт хулгай нь гарч ирнэ. Тэрнээсээ л айгаад хэрэг төвөг нь ил болчих болов уу гээд хоорондоо хөлөө жийлцэж байна гэж харж байгаа.

-МАН-ын хоёр албан тушаалтны зодоон хэнийх нь ялалтаар төгсөх вэ гэдэг дээр Ардчилсан намын шийдвэр бас нөлөөлнө. Та бүхэн алть талд нь байна вэ?

-Манай зарим экс гишүүд ”Энэ асуудал дээр Ардчилсан нам нэгдсэн байр суурьтай орох ёстой.  Нам доторх хэсэг бүлэг хүмүүс аль нэг талыг дэмжихгүй шүү. Улс төрийн шийдвэрийг бүгд 100 хувь дагана” гэдэг зүйл ярьж байгаа.

-Эрх баригчид сайд нарын суудал амалж байна гэж та хэллээ. Улс  төрийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар энэ тухай ярьсан уу?

-Өнөөдрийн хурлаар сөрөг хүчнээ хийцгээе гэдэг байр суурин дээр санал нэгдэж байх шиг байна. Ил далд байдлаар манай намын гишүүдийг УИХ-ын дарга, сайдын суудлаар уруу татах тухай яриа яваад байна. Гэхдээ бид хүндээ хөнгөнөөс өгч болохгүй, бидэнд агуу их ирээдүй байгаа. Ирээдүйгээ авч явах ёстой. Парламентад сөрөг хүчин байхгүй учраас хямралд ороод байна л гэж харж байна.

-Ардчилсан нам Засгийн газарт хамтрахын тулд 7 суудал, 11 суудал захиалсан гэдэг юм яригдаад байна. Цаашдаа Ардчилсан нам Засгийн газарт хамтрах нь тодорхой болов уу гэж харагдах?

-Манай намд Ардын намын БЭТ-үүд байгаа ш дээ. Тэр БЭТ-үүдэд жаахан горьдлого байгаа. Гэхдээ тэд нарын дураар Ардчилсан намын хувь заяаг тоглуулахгүй.

Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд асан “Би бол сайхан хүн шүү, би бол мундаг сайд бэлэн байна шүү” гээд нийтэд зарлаад байсан шүү дээ. Тэр мэт хүмүүс байна.

-Намын дарга тань удаа дараа Засгийн газрыг хамгаалсан байр суурь илэрхийллээ?

-Өнөөдрийн асуудлыг л яримаар байна. Тийм учраас сөрөг хүчний байр суурин дээрээ л байх ёстой.

-Ардчилсан намынхан “Нүүрсний хулгай-2” сонсгол зохион байгуулах санаачлага гаргасан ч идэвхгүй байна уу даа?

-Би сая намын даргадаа энэ талаар хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын нүүрсний хулгай, Харбины гэрээний талаар сонсгол зохион байгуулах санаачлагыг өнөөдрийн байдлаар 20 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Зарим гишүүн гарын үсэг битгий зураач гэж царай алдаад явж байгаа асуудал ч байна. Тийм учраас Д.Ганбат, Ж.Баярмаа нарыг төрийн хамгаалалтад аваач ээ, маш ноцтой зүйл хөндөх гэж байна гэдэг зүйлийг ярьж байна лээ.

-Улс төрийн энэхүү зодоонд Ерөнхийлөгчийн оролцоо байна гэдэг зүйл яригдах. Та өмнө нь энэ хүнтэй нударга зөрүүлж явсан хүн?

-Бид хоёр залуу явахад гар зөрж байсан асуудал байгаа. Монгол эр хүний жудаг гаргаж, янз бүрийн юм санадаггүй. Монголд том, том хулгай гарч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө уриалж, шүүх, цагдаа, Монгол Улсын Ерөнхий прокурорт хүртэл үүрэг даалгавар  өгч, энийг ил болго нэрсийг нь зарла гэсэн. Манай Хүк улсын Ерөнхийлөгч шиг л байна, би дэмжиж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж