niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 08:06 UTC Source: https://news.mn/r/2826662/ 0ad0288199b07875… ← back to niitlelch.mn

"Хамгийн зөв гарц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах"

Хуучирсан мэдээ: 2025.10.06-нд нийтлэгдсэн

"Хамгийн зөв гарц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах"

"Хамгийн зөв гарц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


-Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан ард түмний элч, иргэн болон улсын ашиг сонирхлыг баримтална гэж УИХ-ын гишүүд тангараг өргөж, үүрэг хүлээсэн байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж байгаа, мөн ард иргэдийг төөрөгдүүлж нийгмийн эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж гарын үсэг цуглуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын 100 хоногийн тайланг олон нийтэд хүргэсэн. Энэхүү мэдээлэл дээрээс олон нийт анхаарал хандуулж эхэлсэн. Тодорхой хэлбэл, 3х3 сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж, дэлхийн аварга болсон. Мөн шатар, бокс болон и-спортын "MongolZ" баг дэлхийн аварга болсон. Үүнийг Засгийн газраас хийсэн агуу ажлын нэг байлаа гэж олон нийтэд ойлголт өгч бухимдуулж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын өгч буй улс орны эдийн засаг, макро түвшний тоон мэдээлэл бүгд худал. Би үүнийг баримттайгаар хэлье. Хүн албан тушаал, эрх мэдэлтэйгээ үлдэх сонирхолтойгоор улайрч болно. Гэхдээ олон нийтийг төөрөгдүүлж худал мэдээллээр хангаж болохгүй гэж зарчмын хувьд хэллээ.

Нэгт, 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд Аудитын ерөнхий газраас өгсөн дүгнэлт байгаа. Энэхүү дүгнэлт дээр төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс нэг тэрбум 662.1 сая ам.доллараар алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945 сая ам.доллар болж 40.6 хувь буурсан үзүүлэлтэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадавх суларч, гадаад өрхийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, эрсдэлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэл үүсэхээр байна гэх Аудитын ерөнхий газрын дүгнэлт гарсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар валютын ханш зургаан тэрбум ам.доллар хүрэх гэж байна гэж мэдээлсэн. Энэ нь гадаадаас босгож ирсэн бондуудын төлөлт болон арилжааны банкуудын валютын нийлбэрийг нийлүүлж хэлсэн. Эдийн засаг ямар байгаа нь харагдаж байна. Гэтэл экспортын гол орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хасах дүн рүү орсон. Нэг тэрбум ам.долларын оффтейк гэрээг "Эрдэнэс Тавантолгой" ХК-г түшиглэж дахин байгуулна. Ингэж байж гадаад өр болон ханшийн алдагдалгүй байдалд хүргэнэ гэж мэдэгдэж байгаа. Энэхүү оффтейк гэрээ улсын төсөвт ороод ирсэн. Өмнөх нууцалсан оффтейк гэрээнүүдийн асуудлаа шийдэж чадаагүй байхад дахин оруулж ирлээ. Энэ дээр миний бие санал огт нийлэхгүй байгаа.

Хоёрт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах дүрэмд хууль бусаар өөрчлөлт орсон. Зээл авах асуудал сэдэж байх шиг. Өмнөх оффтейк гэрээнүүд нууцад байгаа. Оффтейк гэрээнүүдийг ил гаргаж дахин ярих цаг болсон. Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Мөн 3.6 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж буйг ҮСХ-ноос мэдээлсэн. Гэхдээ энэ өсөлт нь ерөөсөө өмнөх жилүүдийн зудад алдсан малуудыг эдийн засгийн алдагдал гэж тооцохгүй байсан хэрнээ энэ жил шинээр төл авч байгаа зүйлийг эдийн засгийн бялаг юм гэж авч байна. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлтийг хоёр хувиар тэлсэн гэж мэдэгдсэн. Үүн дотор уул уурхай нэг хувь өссөн. Уул уурхайн салбарт ноцтой байдал үүссэн ч худал мэдээллээр төөрөгдүүлээд байгаа юм.

Бидэнд гашуун түүх бий. Үүнийг мартаж, давтаж болохгүй. 1937 онд МАН-ын хурал дээрээс С.Данзан гуайг Шар хадны тэнд буудаж байсан. Энэ нь буцаагаад ногоон малгайтнуудыг сэргээж байгаа юм уу, улс төрийн хэлмэгдүүлэлт хийнэ гэдгээ зарлаж байгаа санаа цаана нь явагдаж байна. Монголын үнэт зүйл, амин сүнс алдагдаж байна. Би Үндсэн хуулийн цэг таслал, амин сүнсний төлөө тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд ярьж байна. Аливаа зүйл дээр хууль зөрчиж байгаа, муу ажиллаж байгаа Засгийн газрыг цаашид ажиллуулаад байх нь зөв үү гэдэг асуудал байна. Энэ бүх зүйлийг шийдэх хамгийн зөв гарц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах юм байна гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж