niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 08:10 UTC Source: https://eguur.mn/632005/ b5d2121b6bfd94d6… ← back to niitlelch.mn
УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт зөвхөн баасан гарагт хуралдахаар товлогджээ. Чуулганы хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэх юм байна. Үүнд:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/

-Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Лантуу
Лантуу

ЭмСиЭс ийг ч барахгүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button
Insert