Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюу толгойн бүлэг ордын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцаанд төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлаар хийж буй хэлэлцээний явцыг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны захирамжаар байгуулсан Засгийн газрын Ажлын хэсэг энэ сарын 9, 10-нд “Онтрэ Рисорсиз Лтд” болон “Онтрэ” компанийн төлөөлөлтэй хэлэлцээ эхлүүлэх уулзалт хийсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгээр ахлуулсан тус Ажлын хэсэг нь стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын талбайн хил заагт багтах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцаанд төрийн эзэмших хувь, хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох чиг үүрэгтэй юм.
Энэ хүрээнд тус компанийн хувьцаанд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөр орлуулах гэсэн хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Аль ч хувилбарыг сонгосон эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргах юм байна.
Ажлын хэсгээс хэлэлцээ үргэлжилж дууссаны дараа боловсруулсан төслөө УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрлүүлэх байр суурь илэрхийлжээ. Харин хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр товлосон байна.