Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Төв аймагт өнөөдөр 16 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Тэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, төр, ард түмэндээ үнэнчээр үйлчилж, албан үүргээ шударгаар биелүүлэхээ тангараглав.
Энэ үеэр аймаг, орон нутгийнхаа хөгжил, ажиллаж буй салбартаа амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчийг шагнаж урамшууллаа.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг нь төрийн албаны үнэт зүйл, зарчим, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ард түмэндээ үйлчлэх үүрэг, хариуцлагаа ухамсарлан хүлээж буйг илэрхийлдэг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахих, төрийн ашиг сонирхлыг эрхэмлэх, иргэдэд тэгш, шударгаар үйлчлэх үүрэгтэй юм.
Монгол Улсад 2025 оны байдлаар 213.6 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагаас Төв аймгийн 211 төрийн байгууллагад 5600 гаруй албан хаагч ажиллаж байна.