2024 оны нэгдүгээр сард УИХ-ын тогтоол гарснаар энэхүү "Админерал” компанид өгсөн 35 га газрыг 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, газрыг цуцалж, тухайн газрыг компанийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Одоогийн байдлаар Бортээгийн уурхайд ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, компаниас нэг ч төгрөгийн зардал гаргаагүй ажиллаж байна.
-Өнгөрсөн 2024 оны УИХ-ын 9 дүгээр тогтоолоор "МТАС түншлэл"-тэй байгуулсан 2021 оны 750 дугаартай гэрээг цуцлах талаарх үүргийг УИХ-аас Засгийн газарт олгосон. Энэ дагуу тус компани дээр ажлын хэсэг байгуулагдан, нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гарган энэ компани гэрээ цуцлах хууль зүйн нөхцөл бүрдсэн гэдэг мэдээллийг 2025 оны нэгдүгээр сард өгсөн. Үүний дараа "МТАС түншлэл"-ээс энэ гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан байсан гүйцэтгэлийн баталгаагаа цуцлуулах талаар хүсэлт ирүүлсэн байгаа. Тэр үед манай гэрээ цуцлах агуулгыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоод, гүйцэтгэлийн баталгааг цуцалсан. Ингэснээр гэрээний харилцаа үндсэндээ дууссан.
3,607.57

















































Холбоотой мэдээ