niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 08:34 UTC Source: https://news.mn/r/2826413/ 923bb43412a2d195… ← back to niitlelch.mn

"44 их наядын нүүрсний хулгай" гэх хар пи-ар

Хуучирсан мэдээ: 2025.10.03-нд нийтлэгдсэн

"44 их наядын нүүрсний хулгай" гэх хар пи-ар

"44 их наядын нүүрсний хулгай" гэх хар пи-ар

Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад буй “44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай” гэх мэдээлэлтэй холбоотойгоор Бортээгийн орд, Админерал ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай ташаа, гүтгэлгийн чанартай олон мэдээлэл цацагдаж байна. Эдгээрийн бодит байдлыг дараах байдлаар танилцуулав.

Хар пи ар: 44 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нүүрс хулгайлсан

Бодит байдал: Нэгдүгээрт, Бортээгийн ордод одоо ч өмнө нь ч олборлолт хийгээгүй. Нэг шанага нүүрс ч олборлоогүй. Хоёрдугаарт, Бортээгийн бүх нүүрсийг шавхаад ч ийм их хэмжээний мөнгө хүрэхгүй.

Харьцуулбал Монгол улсын 10 жилийн төсөвтэй тэнцэнэ. Овор хэмжээгээр харьцуулбал Монгол мөнгөөр 20 мянгатын дэвсгэртээр 3600 портер ачаа болно.

Хар пи ар: Эрх мэдлээ ашиглаж гэрээ хийсэн

Бодит байдал: Бортээгийн гэрээ нь дан ганц Админералд холбогдох гэрээ биш. МТАС нэртэй дөрвөн компанийн түншлэл. Аминерал бол олборлолт явуулахгүй зөвхөн нүүрс баяжуулах үүрэгтэй үйлдвэр байсан. Нэг тонн нүүрсийг гурван ам.доллараар угаах гэрээтэй, нүүрс угаасан төлбөрөө мөнгөөр болон нүүрсээр авах нөхцөлтэй. Улс төржилтөөс болж Бортээгийн гэрээг цуцлах шийдвэрийг ЗГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж, нүүрс угаах үйлдвэр ажиллаж эхлэхээсээ өмнө хаагдсан.

Хар пи ар: Админерал ХХК ЭТТ, Бортээгийн ордод 35 га газар олгосон

Бодит байдал: ЭТТ -той байгуулсан гэрээний хүрээнд Үйлдвэрлэлийн барилга барих, нүүрс ачих буулгах талбай байгуулах зорилгоор 35га газрыг 5 жилийн хугацаанд олгосон. Улс төржилтөөс болж газрын буцаан улсын мэдэлд хурааж авсан.

Хар пи ар: 30 сая долларын авилгал авсан

Бодит байдал: Админералийн нүүрс баяжуулах үйлдвэр нийт 50 сая ам.долларын өртөгөөр боссон ба Хятад хөрөнгө оруулагчийн талаас 30 сая ам.долларын барилгын бараа материал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мөнгөн гүйлгээ хэлбэрүүдээр хөрөнгө оруулсан. Хятад Монгол талаас санхүүгийн ажилтнууд тооцоо нийлж үйлдсэн санхүүгийг актыг улс төрийн зорилгоор 30 сая ам.долларын авилгал гэж гүтгэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж