УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хоорондын зөрчлөөс болж, төрийн ажил саатаад байна. Тэгвэл энэ асуудлыг нэг талд нь гаргахын тулд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х уурхай дээрээ нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэх. Хоёрдугаарт, энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг холбогдуулан шалгаж байгаа юу гэдэг хоёр асуудлыг олон нийтийн өмнө асуух эрхтэй гэж үзэн, нээлттэй асуулга явуулах санаачлага гаргаад байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Монгол төрийн үйл ажиллагаа ийм байдалтай гацаж болохгүй. Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, нэр бүхий иргэн нас барсантай холбоотой хэргийг шалгаж байгаа юу. Шалгаж байгаа бол энэ асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг холбогдуулан шалгаж байгаа юу гэдэг хоёр асуудлыг олон нийтийн өмнө асуух эрхтэй.
Тийм чиг үүрэг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд бий. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өмнө нь Ноорогтой холбоотой асуудлаар бид цагдаагийн байгууллага болон бусад хуулийн байгууллагын холбогдох албан тужшаалтнуудыг дуудаж тайлбар авч байсан. Хууль зүйн байнгын хороонд албан ёсны бүтцүүд ажиллах ёстой” гэж мэдэгдээд байна.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ