Засгийн газар нүүрсний хулгай, алига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа илүү эрчтэй үргэлжлүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтэд мэдэгдсэн. Танхимдаа хэнийг ажиллуулах нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх. Үүн дээр маргаан байхгүй. Сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах процедуртай. Ерөнхийлөгчид танилцуулчихсан. Одоо УИХ-д танилцуулах гэтэл хэлэлцэх тов тогтоож өгөхгүй луу унжиж эхэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай нэр холбогдсон тул чуулганы хуралдаан даргалах ёс зүйн эрхгүй гэж АН-ын бүлэг шаардсан. Д.Амарбаясгалан сөрөг хүчний энэхүү шаардлагыг биелүүлэх нь байтугай Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигчийг танилцуулах тов тогтоож өгөхгүй гацааж орхив. Ашиг сонирхлын зөрчил гэж үүнийгл хэлдэг. Өөрийнх нь булхай илрэх вий гэсэндээ улын эрх ашгийг хойш чулуудаж, хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож, хууль зүйн сайдын томилгоог гацаах эрх Д.Амарбаясгаланд байхгүй.
Төрийн ажлыг гацааж, өөрийгөө л бодож байгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргуулсан нь гал дээр тос нэмэв. УИХ-ын 10 гаруй гишүүн энэ шийдвэрийг эсэргүүцэж, хөөсөн шийдвэрээ цуцлахгүй бол МАН-аас гарна гээд мэдэгдчихлээ. Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын суудал ч хүчтэй ганхаж эхлэв. Дарангуйлал, хуйвалдааныг эсэргүүцсэн МАН доторх шударга гишүүд, сөрөг хүчин хамтран Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах асуудлыг удахгүй оруулж ирэх нь цаг хугацааны асуудал боллоо.
Б.ШАРХҮҮ
3,607.57






















































Холбоотой мэдээ