Х.Булгантуяа ганцаараа ярьсаар, сүүлдээ иргэдийн коммент уншив
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй хүлээгдсээр байна. Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэнэ. Үдээс өмнө ТББХ хуралдаж, энэ саналыг дэмжээгүй. Харин УИХ-ын чуулган эхлэхэд гишүүд ирэхгүй, ирцээ бүртгүүлэхгүй байгаа юм. Учир нь ТББХ-ны "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томъёоллоор чуулган дээр санал хураавал, ирцэнд орсон ч санал өгөөгүй гишүүдийнх эсрэг гарна. Өөрөөр хэлбэл дэмжихгүйг дэмжихгүй гэсэн шийдвэр болсноор Ерөнхий сайд огцорно. Ийм эрсдэлээс сэргийлж, гишүүд ирцэнд орохгүй байна. Гэвч нөгөө талаас Үндсэн хуульд угаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байнгын хорооны шийдвэрээр санал хураахгүй гэдэг тайлбар ч хэлэгдэж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.