niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 09:01 UTC Source: https://news.mn/r/2826149/ d2a857e32700f905… ← back to niitlelch.mn

Ой, хээрийн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.02-нд нийтлэгдсэн

Ой, хээрийн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна
Онцгой байдлын байгууллагад өчигдрийн /2025.10.01/ байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт нийт зургаан удаагийн ой, хээрийнн түймэр бүртгэгдэж, дөрвөн түймриийг бүрэн унтрааж, хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтрааж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ил задгай гал түлэхггүй байхыг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж