Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Ханан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2025.10.01/ боллоо. Энэ асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
-“Оюутолгой” компани “Онтра”-гийн талбай руу нэвтрэлт хийсэн гэж байгаа. Лиценз шилжээгүй байгаа. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Хэлэлцээрийн хүрээнд засаглалын асуудлыг эргэж харна гэсэн. Оюутолгой төслийн хүрээнд засаглалыг эрх тэгш байх зарчимд нийцүүлэн, сайжруулах талаар ярьж байна уу, хэлэлцээрт энэ асуудал туссан уу?
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-“Онтра” компанийн харьяанд байгаа хоёр лицензийн талбайд бэлтгэлт, нэвтрэлт гэдэг зүйл хийгдсэн. Уулын ажлын төлөвлөгөөг 2025 оны нэгдүгээр сард батлаад өгсөн байна лээ. Би бол эргэлзээтэй байгаа, Хянан шалгах хороон дээрээ ярих байх. Бэлтгэлт нэвтрэлт гэдэг бол олборлолтын үйл ажиллагаа биш хэр хэмжээний хүдэр байна вэ, эсвэл судалгаа шинжилгээний ажил хийгдэж үү гэдгийг хэмжилт хийгээд тооц гэдэг үүрэг өгсөн. Тэнд олборлолт явагдахгүй, хайгуул эрт хийгдсэн.
Засаглалын хувьд 103 -ын хүрээнд ярьж байнаа.
“Оюутолгой” компанид Монголын Засгийн газрыг төлөөлж ажиллаж байгаа гурван гишүүн хангалттай, хангалтгүй ажиллаж байгаа, тайлан өгөхгүй байгаа, удирдамжаар хангахгүй байгаа зэрэг олон асуудал бий.
ТУЗ -ийн гишүүд зарим нь сайн ажилладаг, зарим нь алга болдог түүхүүдийг бид бүгдээрээ мэднэ. Ажлын хэсгийг зайлшгүй мэдээллээр хангаад яв гэдэг чиглэлийг өгч байгаа.
Хараат бус гишүүдийг томилуулах тухай асуудлыг хэлэлцээрийн төвшинд аваад явж байна.
Нэг шүүгчийн шийдвэртэй холбоотой асуудал бий, энэ нь Оюутолгойд Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа ТУЗ- ийн гурван гишүүний хаалт хамгаалалт тавих, зогсоох эрх үүргийг цуцалсан байдал руу оруулсан эрх зүйн ийм нэг нөхцөл байдал бий. Оюутолгойн гэрээ бол өөрчилж болдоггүй гэрээ биш. Өөрчлөх асуудал ярих бүрэн эрхтэй. Гэрээн дээр энэ заалт бий.
Монголынхоо талд давуу тал үүсгэх чиглэлээр ажиллаж байна. Хэлэлцээртээ орно.
Энүүхэндээ товчоор хэлэхэд тэр хүмүүсийн тэргүүнд шийдэх гэж хүсч байгаа асуудал бидний хувьд сүүлд шийдвэрлэх асуудалтай давхцдаг, бидний тэргүүнд шийдвэрлэх гэж оролдож байгаа асуудал тэдний хувьд сүүлд нь шийдвэрлэх асуудал байдаг. Тактиктай холбоотой асуудлаа ажлын хэсгийн даргатайгаа зөвлөлдөөд явъя л гэдэг бодолтой байна.
УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал:
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр бид 34 хувь эзэмшдэг хэрнээ 34 хувьд ногдох зэсийн баяжмалаа борлуулах ямар ч эрх байхгүй. Гэтэл “Онтра” компани эдийн засгийн ашгаа 20:80 гэж хуваагаад 20 хувьдаа оногдох зэсийн баяжмалаа маркетинг хийж борлуулах эрхээ авсан. Дээр нь “Онтра” мөнгө гаргадаггүй.
“Онтра” дээр гарч байгаа бүх зардлыг “Оюутолгой” компани төлдөг. “Оюутолгой” төлөөд “Онтра” -гаас зээлжих хэлбэрээр хүүтэй буцааж авдаг.
Энэ хүүгээ канадын бодлогын хүү дээр нэмэх нь 2 хувь буюу өнөөдрийн ханшаар аваад үзэх юм бол 6.7 хувийн хүүтэйгээр “Онтра” зээл авч байгаа. “Онтра” компани Оюутолгойгоос 6.7 хувийн хүүтэй зээл авч болоод байхад яагаад бид 11 хувиар толгой компанид хүү төлж байгаа юм. “Оюутолгой” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд 16 жилийн хугацаанд өөрчлөлт оруулаагүй. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад хэн ч анзаараагүй хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэг давхар гэрээ байгуулагдсан. Эрдэнэс МГЛ гээд Монголын тал, Оюутолгойн Рио Тинтогийн 100 хувь эзэмшил цаасны хоёр компани. Энэ гэрээн дээр энэ бүх санхүүжилттэй холбоотой асуудал гарсан. Энэ гэрээ 2011 оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Монголын талд мэдэгдэхгүйгээр. Иймээс энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ