niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 09:02 UTC Эх: https://news.mn/r/2825955/ 3c71d5b1798bd852… ← niitlelch.mn руу буцах

ХОМ: Б.Энхбаяр 62 сая төгрөгийн орлоготой

Хуучирсан мэдээ: 2025.10.01-нд нийтлэгдсэн

ХОМ: Б.Энхбаяр 62 сая төгрөгийн орлоготой

ХОМ: Б.Энхбаяр 62 сая төгрөгийн орлоготой

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.09.30/ ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ "Би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхт бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдэж байна" гэсэн юм. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Б. Энхбаярыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр танилцуулсан билээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь 2024 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, наймдугаар тойргоос 56,247 санал авсан байдаг. Тэрбээр, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байв.

УИХ болон Засгийн газар тухайн үед нүүрсний хэрэгт нээлттэй сонсголыг 2023 онд зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр даргалж байсан. Тэгвэл өчигдөр /2025.09.30/ шинээр томилогдох болсон  УИХ-ын гишүүн Б.Энхбаярын Авлигатай тэмцэх газарт өгсөн 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.


Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн 2024 оны хөрөнгө орлогын мэдээллээр, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өөрийн орлого 62 сая 976 мянган төгрөг, гэр бүлийн орлого 22 сая 479 мянган төгрөг, нийт 250 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 80 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр "Toyota, Land Cruiser-200" маркийн автомашинтай. Мөн 34 сая 180 мянган төгрөгийн дотоодын хадгаламжтай аж.

Үүнээс гадна "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 5038 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж