niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 09:02 UTC Source: https://news.mn/r/2825965/ 7c4f51a11581eed3… ← back to niitlelch.mn

"Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон"

Хуучирсан мэдээ: 2025.10.01-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон"

"Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас өнөөдөр /2025.10.01/ цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр/2025.09.30/ Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж байгаа талаараа мэдэгдэл хийсэн. Тэрбээр нүүрсний хулгайтай  хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс тэс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна гэсэн. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын энэхүү томилгоо хууль зөрчсөн, зөрчөөгүй асуудал маргаан дагуулаад байгаа юм.  Энэ асуудалд УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хувьд "Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилсон. Би энд улс төр ярихгүй. Би цэвэр хууль ярина. Хуулиараа анхнаасаа ийм санаатай 39.4 заалтыг томъёолж орж ирсэн. Ерөнхий сайдын шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй. Түүний шийдвэрийг буцаах тухай ойлголт байхгүй. Одоо шийдвэрээ танилцуулах процесс явна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдын шийдвэрт дуртай байна уу, дургүй байна уу танилцаад л өнгөрнө. УИХ бас адилхан. Ер нь хууль зүйн салбар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Энэ бодлогынхоо хүрээнд ажиллана. Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулах хүрээнд бодлого гаргаж ажиллана. Хуулийн хүрээнд хууль хяналтын байгууллагууд ажиллаж байх ёстой. Би кабинетын гишүүн биш учраас энэ асуудалд дүгнэлт хийх боломжгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж