niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 09:02 UTC Source: https://news.mn/r/2825951/ 719cb357cb58fced… ← back to niitlelch.mn

Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүний нэрийг зарлая!

Хуучирсан мэдээ: 2025.10.01-нд нийтлэгдсэн

Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүний нэрийг зарлая!

Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүний нэрийг зарлая!

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Zuv.mn-д “Манай УИХ дотор байгаа гишүүдэд цүнхтэй мөнгө аваачиж өгч байсан гэдэг бол баримттай.  Мөнгө авсныг мэдэхгүй гэж бодож байгаа байх. Буцаад улс орноо барьцаанд оруулж байгаа, аюулгүй байдалд хор хохирол учруулахаар ийм хэмжээний асуудал болж байгаа байхгүй юу. Хэн, хэн яаж хулгай хийж байгааг Хятадын тал мэдэж байна, мэдээлэлтэй байна.  Манай ордонд сууж байгаа зарим нэг хүмүүсийн нэрийг хүртэл хэлж байгаа юм.  Би тэр хүнд цүнхтэй мөнгө аваачиж өгдөг байсан гэж. Улсаа боддог баймаар байгаа байхгүй юу. Тэр хүмүүс хэсэгтээ мөнгөтэй болж болно, буцаад өөрсдөө хавханд орж байгаа шүү дээ” гэдэг ноцтой зүйлийг ярьсан нь намын даргын төлөөх  энэ их дажин дунд дарагдаад өнгөрч болзошгүй байна.

Иймээс УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин та хятадуудаас цүнхтэй мөнгө авсан  УИХ-ын гишүүний нэрийг зарлаж, төр түмний төлөө зүтгэх тангараг өргөсөн үүргээ биелүүлнэ үү.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж