niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 09:02 UTC Source: https://news.mn/r/2825905/ e1579e18bc77813f… ← back to niitlelch.mn

Асрамжийн газарт 400 гаруй ахмадууд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2025.10.01-нд нийтлэгдсэн

Асрамжийн газарт 400 гаруй ахмадууд амьдарч байна

Асрамжийн газарт 400 гаруй ахмадууд амьдарч байна

Ахмадын баярын өдөр /2025.10.01/ тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн. Тодруулбал, жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмадын тоо 2010 онд нийт хүн амын 5,8 хувь, 2021 онд 9,7 хувь байсан бол 2030 онд 11,9 хувь, 2050 онд таван хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтай гэсэн тооцоог Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос гаргасан байдаг. Өнгөрсөн 2010 онд 10 хүн тутмын нэг нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд таван хүний нэг нь ахмад настан болох тооцоолол гарчээ.

Тухайлбал, 60 дээш насны ахмадуудын 31.1 хувь нь орон нутагт, 68.7 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа аж. Аравдугаар сарын 1-ний өдөр буюу ахмадын баяраар төрсөн 547 эрэгтэй, 803 ахмад наснууд байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна.

Мөн 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд 127 нь эмэгтэй, 32 нь эрэгтэй иргэн байгаа аж. 100-аас дээш настай ахмадын тоогоор Өвөрхангай аймаг 11 иргэнтэйгээр тэргүүлж, Баян-Өлгий аймаг найман иргэнтэйгээр хоёрдугаарт жагсжээ.

Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдардаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж