niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 09:03 UTC Source: https://news.mn/r/2825869/ e108f5e180186bd2… ← back to niitlelch.mn

VS: Ерөнхий сайдын томилгоо хууль зөрчсөн, зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2025.10.01-нд нийтлэгдсэн

VS

VS: Ерөнхий сайдын томилгоо хууль зөрчсөн, зөрчөөгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр/2025.09.30/ Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж байгаа талаараа мэдэгдэл хийсэн. Тэрбээр нүүрсний хулгайтай  хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс тэс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна" гэсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын энэхүү томилгоо хууль зөрчсөн, зөрчөөгүй асуудал маргаан дагуулаад байгаа юм.  Тиймээс энэ удаагийн VS буландаа уг томилгоотой холбоотой эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.


 

Ерөнхий сайдын шийдвэрийг албажуулах процесс хуулийн дагуу явна
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдэгдэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилох, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх энэхүү бүрэн эрх нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг юм.

Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. Шийдвэрийг гаргах, албажуулах процесс Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу явагдах болно" гэв.
Ерөнхий сайдын мэдэгдэл Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн
УИХ-ын гишүүн П.Сайнзориг
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулдаг. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан.Өнөөдөр /2025.09.30/-нд Ерөнхий сайдын мэдэгдэл дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө дөө. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-н сайдаар томилогдож бүрэн эрх үүсээгүй тул Л.Мөнхбаатар сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй. Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор АМНАТ холбоотой журам баталж бас Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн.Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой.Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Үүнийг ингэж гажуудуулмааргүй байна. Харамсалтай" гэв
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж