УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Улс төрийн нам улс төрийн үйл ажиллагаа л явуулна. Өчигдрийн хурал дан ганц Ардчилсан намын бүлгийн хурал биш Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн өргөтгөсөн хурал байсан. Тиймээс үүнийг улс төрийн шийдвэр гэж харах хэрэгтэй. Нэгдүгээрт бид УИХ-ын даргын холбогдсон ноцтой асуудлууд хуулийн байгууллагаар нотлогдох хүртэл түүнийг УИХ-ын даргын үүргээ гүйцэтгэх ёс суртахууны эрхгүй гэж үзэж байгаа. Хэрэв үнэхээр нэр холбогдсон асуудлууддаа холбоотой гэдэг нь тогтоогдвол цаашид парламентыг удирдах нь зохимжгүй.
Харин эсрэгээрээ гэм буруугүй гэдэг нь нотлогдвол ямар ч асуудалгүй цаашид УИХ-ыг даргалаад явах боломжтой. Ямартай ч маш ноцтой асуудалд нэр холбогдоод байгаа учраас яаралтай үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй. Энэ бол Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн шийдвэр үүнийг яаж хүлээж авах нь МАН-ын өөрсдийн шийдвэр болов уу.
Нэг талаас харахад МАН-ын дотоод асуудал мэт боловч, нэр холбогдсон хүмүүс нь төрийн өндөр албан тушаалтнууд байгаа юм. Асуудал төртэй холбогдоод ирж байгаа учраас энэ зүгээр нэг намын дотоод асуудал гэж харж болохгүй. Нэг талаас Монгол Улсын Ерөнхий сайд, нөгөө талаас УИХ-ын дарга нэр холбогдсон асуудал шүү дээ. Бид УИХ-ын даргыг гэм буруутай гэж үзээгүй гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон ноцтой асуудал гэдэг утгаараа нэр холбогдсон хэргээ яаралтай хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ