УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
–Ардчилсан намын бүлэг өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийсний дараа мэдэгдэл гаргасан. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нэр холбогдсон асуудлаа хуулийн байгууллагаар шийдэгдтэл парламентыг удирдах ёсгүй, Засгийн газар 2026 оны төсвийг татан авах ёстой гэхчлэн асуудал хөндсөн байсан. Таны хувьд бүлгээсээ гаргасан энэ мэдэгдлийг хэрхэн харж байна вэ. Нэг нам нь нөгөө намынхаа дотоод асуудалд хэт оролцсон үйлдэл биш үү?
-Нэгд би өчигдөр орон нутагт ажиллаж байсан учраас бүлгийнхээ хуралд оролцоогүй. Гэхдээ Улс төрийн зөвлөл маань ийм шаардлага хүргүүлж байна гэсэн, түүнээс бүлгийн шийдвэр гараагүй. Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын дарга асуудлаа шийлдүүлж байж бол гэдэг юм уу, төсвийг буцаан тат, бүлэг ажилла гэдэг л шаардлага өгсөн. Цаашдаа бүлэг шийдвэр гаргахюм байна гэж ойлгосон.
Одоо харахад бол хөнгөн хуумгай л харагдаж байна лээ. Ардчиллын суурь зарчим маань шүүхээр гэм буруу нь нотлогдоогүй бол хэн ч гэм буруутай биш. Бид дургүй байсан ч үзэн ядсан ч гэсэн. Энэ зарчмаа хэчнээн улстөржих гэж байгаа ч, оноо авах гэж байгаа ч, намын ялалтад хэрэгтэй ч гэсэн суурь зарчмаа эвдэх юм бол очих газраа очиж чадахгүй.
Хөнгөн хуумгай хандлаа л гэж харж байгаа.
Хэрвээ энэ логикоор авч үзэх юм бол энэ парламентын гишүүд ажилдаа ирэх боломжгүй л болно. Хэрэгт холбогдоод, эсвэл хэрэгт холбогдуулж хэн нэг нь яриад тэрнийхээ дагуу наадахаа шийдүүлчихээд орж ир гэвэл Төрийн ордонд УИХ-ын гишүүд орж ирэхийн аргагүй болно. Хэрэгт холбогдуулан амархан шүү дээ. Жишээ нь, Ч.Лодойсамбуу ийм байна гээд нэг нь ярьчихна. Намайг нэг нь ирээд наад асуудлаа шийдтэл ажилдаа битгий ир гэх юм бол олон нийт яаж төрөө барих юм бэ. Парламент бол бага ард түмэн. Энд ажил хийх гэж байгаа. Парламент олон нийтээсээ сонгогдоод томилолт авад ирчихсэн, ажил хийх гээд явж байгаа. Хэрэгт хутгаад, хэрэгт холбогдуулж яриад, логикийн хувьд хөнгөн харагдаж байгаа.
Парламентад суудалтай таван нам, эвсэлд хандаж уриалахад, бусад нь ч гэсэн ийм хөнгөн хуумгай үйлдэл гаргаж байгаа. Хөнгөн хуумгай, зарчмаа барьдаггүй, урж тасдсан.
Төр гэдгийг ойлгох хэрэгтэй. Парламент бол УИХ-ын гишүүдийн оноо цуглуулдаг талбар биш, тулааны талбар биш, бөхийн дэвжээ биш. Улс төрийн алхмуудаа хийлгүй л яах вэ. Төрийн үйл хэрэг явж байх ёстой.
Захын хүнээс асуухад хэн чинь танай намын дарга болох бидэнд ямар хамаатай юм бэ гэж байгаа. Харин үнийн өсөлт энэ асуудлаа зохицуулаач гэдэг.
Бид бүлгийнхээ өмнөх хураллдаанаараа юу ярьсан бэ гэхээр хэн нэгний буруугийн тухай ярихгүй. УИХ-д Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй гэдэг нь парламентын 30 хувь. Одоо энэ яригдаж байгаа асуудалд хэрвээ байж болзошгүй юм бол хэнээс асуух ёстой юм, хуулийнхан ярих ёстой, хуулийнхан ажлаа хийх ёстой. Хуулийнхан ажлаа хийхгүй бол яагаад хийхгүй байгаа юм бэ гэдгийг оношилж тогтоогоод засах нь гишүүдийн үүрэг болохоос биш үйлдэл болгон дээр нь улс төрийн оноо цуглуулах гэж явдаг циркийн тоглоомоо болих хэрэгтэй. Хүмүүсийн нүдэн дээр хоёр хонохгүй постны төлөө хачин юм хийдгээ болих хэрэгтэй.
3,607.57






















































Холбоотой мэдээ