УИХ-ын гишүүн О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэртэй холбогдуулж Ардчилсан намын бүлгээс өчигдөр мэдэгдэл гаргасан. Энэ нь МАН-ын дотоод асуудал руу орсон асуудал биш үү?
-Нэгдүгээрт, Ардчилсан намын бүлэг мэдэгдэл гаргаагүй. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс өчигдөр Ардчилсан намын бүлэг рүү бичиг өгснийг манай намын дарга уншиж харагдана лээ. Ардчилсан намын бүлэг ямар ч шийдвэр гаргаагүй. Улс төрийн соёлын хувьд нөгөө намынхаа гаргасан шийдвэр дотоод асуудлаар намын бүлэг хуралдаж, шийдвэр гаргах зохисгүй гэж үзэж байгаа.
-Танай нам даргын асуудлаар олон зовлон туулж ирсэн. Гэвч МАН дотор үүсээд байгаа асуудалтай холбогдуулж намын дарга тань мэдэгдэл уншсан нь дүгнэлт гаргасан юм шиг ойлголт төрүүлсэн?
-Манай намын Улс төрийн зөвлөлөөс бүлэг рүү шаардлага өгсөн, түүнийг нь манай намын дарга уншсан байна лээ. Тэгэхээр бүлгээс огт шийдвэр гараагүй, бүлгийг төлөөлж хийсэн мэдэгдэл биш.
Хоёрдугаарт, Ардчилсан намд өмнө дарга, бүртгэл, тамгатай холбоотой асуудал үүсч байсан. Ардчилсан нам олон мянган гишүнийхээ хамтаар энэ зовлонг үүрсэн. Миний бие тухайн үед хууль шүүх дээр асуудлыг шийдвэрлүүлэх гээд явж байсан, энэ бол хүсэхээр зүйл биш. Тийм учраас Монголын улс төрийн үндсэн хоёр хүчин Ардын нам, Ардчилсан нам аль алиных нь үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Тухайлбал, миний бие Ардын намын Бага хурлын шийдвэр гарсны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд баяр хүргэсэн. Өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчний даргаар сонгогдоно гэдэг бол тэр эрх барьж байгаа улс төрийн хүчний хуралд оролцож байгаа гишүүдийн бүрэн эрхийн асуудал.
Хүмүүс Дээд шүүх ярьж байна. Манай нам дээр Улсын дээд шүүх маш олон саад чагт тавьж байсан. Тэр үед бид нэг л зарчим хэлж байсан. Улс төрийн намын даргыг Улсын дээд шүүх шийддэггүй, улс төрийн намын даргыг гишүүд нь шийддэг. Тэнд зөвхөн бүртгэл явагддаг. Хүн машин худалдаж аваад нэр дээрээ бүртгүүлэхэд Улсын бүртгэлд бүртгүүлдэг. Тэрэн шиг тэнд захиргааны үйл ажиллагаа бүртгэл л явагддаг. Миний баримталж байгаа байр суурь бол Монголын улс төрийн том хүчин, эрх барьж байгаа нам тогтвортой байгаасай. Яагаад гэвэл шууд улс төрд нөлөөлж байна. Одоо энэ Засгийн газар нь байх юм уу үгүй юм уу. Цаашаа үйл ажиллагаа явуулах юм уу үгүй юм уу.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцохдоо сайдаас асуулт асууя гэхэд байхгүй байх жишээний. Энэ чигээр удах юм бол төрийн ажил унана шүү дээ.
Эргээд ард түмний амьдралд муугаар нөлөөлөх учраас Ардын нам дотроо эв зүйтэй байгаасай гэж бодож байна.
-Гэм бурууг нь шүүхээр тогтоогоогүй байхад МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг УИХ-ыг удирдахад ёс зүйн хэм хэмжүүрийн хувьд болохгүй гэсэн зүйлийг танай намын Улс төрийн зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байсан нь хэр зөв бэ?
-Би өчигдөр хурал дээрээ нэг аргумент хэлсэн. Нууц зүйл биш учраас хэлье. Өнөөдөр яригдаад байгаа энэ нүүрсний хулгай, Бор тээгийн асуудлын талаар хоёр жил гаруй ярьж байна. Энэ аөсуудал яригдаж байхад УИХ-ын гишүүд бүгдээрээ гар өргөөд УИХ-ын дарга гээд сонгож байсан.
Би бол УИХ-ын даргыг энэхүү нэр холбогдоод байгаа асуудлаараа гарцаагүй шалгуулах ёстой, нэг талдаа гарах ёстой гэдэг байр суурь барьж байгаа. Үнэхээр ийм асуудал байгаа бол хариуцлага хүлээх ёстой, шалгуулах ёстой.
Харин өрсөлдөгч улс төрийн хүчин асуудлаа дотроо шийдэж байхад бид түүн рүү орох нь зохисгүй гэж үзэж байгаа.
3,607.57



















































Холбоотой мэдээ