Ү.Амарбат ажлаа өгөнгүүтээ Д.Амарбаясгаланг өмгөөлж, Б.Энхбаярыг шүүхэд өгчээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын тамгын газрын дэд дарга Ү.Амарбат саяхан ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл чөлөөт өмгөөлөгч болоод, тэр дороо УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өмгөөлж эхэлжээ. Ү.Амарбат “Миний үйлчлүүлэгч Дашзэгвийн Амарбаясгалан нь өөрийн “Нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан” асуудлаар иргэн Б.Энхбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн болно. Уг шүүхээс албан ёсоор иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоо Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж байна. Эрхэм гишүүн маань нэхэмжлэлээ гардан авч шүүх дээр хэвлэлээр яриад байгаа асуудлуудаа нотлох үүргийг хуульчилсан байдаг. Хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргав” гэж мэдэгдсэн байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.