МАН-ын 38 гишүүн нэгдэж, өөрсдөө бүлгээ хуралдуулахаар шийджээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах хүртэлх арга хэмжээ авна гэдгийг хэллээ. Н.Наранбаатар гишүүн "Сүүлийн хоёр удаа манай намын бүлэг хуралдаагүй. Үүнд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тодорхой шалтгаан, тайлбар хэлээгүй. Гэтэл шийдвэр гаргах асуудал олон байна. Өнөөдөр 16.00 цаг гэхэд байнгын хороодын хуралдаан дуусчихна. Улмаар үүний дараа бүлгээ хуралдуулмаар байна. Энэ шаардлагад 38 гишүүн нэгдсэн. Өөрөөр хэлбэл олонх. Олонх нэгдсэн тул бид Ж.Бат-Эрдэнийг хүлээлгүйгээр өөрсдөө хуралдана. Тэгж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал зэргийг хэлэлцэнэ" гэлээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.