МИАТ ТӨХК-ийн "Өгөөдэй хаан" хэмээх шинэ агаарын хөлөг "Чингис хаан" нисэх буудалд газардлаа
Үндэсний агаарын тээвэрлэгч Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн “Өгөөдэй хаан” нэртэй шинэ “Boeing 737 MAX 8” агаарын хөлөг АНУ-ын Сиэтл хотоос Улаанбаатарт ирж, Буянт Ухаа нисэх буудалд амжилттай газардлаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын удирдлагуудын эх орондоо авчирсан уг хөлөг нь МИАТ компанийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” бөгөөд 168 зорчигчийн суудалтай, 6,570 км хүртэлх нислэгийн алслалттай хөлөг юм Зам, Тээврийн Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
