niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 09:30 UTC Эх: https://news.mn/r/2901494/ 069926515544e255… ← niitlelch.mn руу буцах

3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулжээ

3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулжээ

3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулжээ
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт, уст цэг, малын хашаа, саравчны хүрэлцээ зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд нэгдсэн дүнгээр 89 хувь бэлтгэл хангагдаад байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, тус яамнаас мэдээлснээр энэ жилийн зуншлага нийт нутгийн 50 хувьд гандуу байжээ. Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 47.5 гаруй хувьд хэтэрсэн дүн мэдээ гарсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн дүгнэлтээр арваннэгдүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр 15 аймгийн 105 суманд буюу нийт нутгийн 26 хувьд нэн их, их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 21.3 мянган тонн өвс, 6.6 мянган тонн хүчит тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна.  Түүнчлэн 205.3 мянган малчин өрх 61.09 сая толгой малаа өвөлжүүлэх, хаваржуулахаар 1.5 сая тонн хадлан, 49.7 мянган тонн сүрэл, 105.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэжээ.
Улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хүрээнд 657 худаг, уст цэгийг ашиглалтад оруулснаар 3,285 өрх, 810 мянган га бэлчээр, 1.9 сая толгой малыг найдвартай ундны усаар хангах юм байна.
Мал сүргээ зудын болон гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 17.5 мянган малчин өрхийн 3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулсан байна.
Төв суурин газрын хүн амыг хаврын улиралд хангах нөөцийн махны бүрдүүлэлтийн хүрээнд орон нутагт 995.6 тонн, нийслэлд 10,802.9 тонн махны гэрээ байгуулж, үүнээс 3,091 тонныг агуулахад төвлөрүүлжээ.
61 сая толгой малын 53 хувь байгаль, цаг уурын хүнд нөхцөлд өвөлжиж, хаваржихаар байна
Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогоор 58.09 сая толгой мал тоологдож, 2026 онд 18.9 сая толгой төл хүлээн авч, бойжуулснаар 76.9 сая толгой мал зун, намрын улиралд бэлчээрлэж байснаас 15 сая толгой малыг мал мах бэлтгэл болон хүн амын дотоодын хэрэгцээнд хэрэглэж 61.09 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоолол гарсан.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд аймаг, сумдаас авсан нэгтгэлээр 205.1 мянган өрхөд 61.09 сая, хонин толгойд шилжүүлснээр 121.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа бөгөөд нийт мал сүргийн 23.8 хувь баруун, 24.3 хувь хангайн, 12.3 хувь говийн, 14.1 хувь хойд, 15.3 хувь зүүн, 9.3 хувь төвийн бүсэд тус тус өвөлжиж, хаваржихаар байна.
Зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 7.7 сая, говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймагт 7.5 сая мал, цасан бүрхүүл их тогтсон Завхан, Хөвсгөл, Архангай, Булган аймгуудад 17.5 сая мал, нийт мал сүргийн 53.4 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа тул эдгээр бүсийн өвөлжилт, хаваржилтад анхаарал хандуулах шаардлага байгаа ажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж