niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 09:30 UTC Эх: https://news.mn/r/2825547/ 0994180a3582bb72… ← niitlelch.mn руу буцах

Дүүжин тээврийн замын тав дахь баганыг монгол инженерүүд суурилуулав

Хуучирсан мэдээ: 2025.09.30-нд нийтлэгдсэн

Дүүжин тээврийн замын тав дахь баганыг монгол инженерүүд суурилуулав

Дүүжин тээврийн замын тав дахь баганыг монгол инженерүүд суурилуулав

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж төслийн барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар замын тав дахь тулгуур баганыг суурилуулсан байна. Уг дүүжин тээврийн замыг барихдаа 19 тулгуур багана суурилуулах бөгөөд хамгийн өндөр нь 42 мерт байх аж. Дүүжин тээврийн зам барих ажилд Франц улстай хамтран ажиллаж буй. Улмаар эхний дөрвөн багана суурилуулах ажлыг франц тал хийж гүйцэтгэсэн бол тав дахь тулгуур багана барих ажлыг монгол инженерүүд хийж гүйцэтгэжээ. Дүүжин тээврийн замын бетон цутгалтын ажлыг ирэх аравдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Харин арваннэгдүгээр сар гэхэд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дуусгахаар төлөвлөжээ. Улмаар 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлэх ажээ.

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна.

Дүүжин замын тээвэр төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Нийслэлчүүд ирэх жилийн наадмаар дүүжин тээврээр зорчиж эхэлнэ гэж хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн долдугаар сард мэдээлж байв. Тодруулбал, Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн долдугаар сард чуулганы хуралдаанд мэдээлэл өгөхдөө “Дүүжин тээврийн төсөл 2019 онд Монгол Улсын Засгийн газраар орж, УИХ-аар батлагдсан Франц, Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ. 2026 оны гуравдугаар сар гэхэд хөдөлгөөнд орж, зургадугаар сард туршилт хийнэ. Цагт дунджаар 4800 орчим хүнийг Яармаг-Хархорин захын чиглэлд нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр Яармагийн замын оргил ачааллын үед нэг цагт 90 мянган автомашин хотын төв рүү орохоор хөдөлгөөнд оролцож байна” гэдгийг хэлсэн юм.

Нийт есөн жил гацаж, олон сайд, дарга нарын нүүр үзсэн  "Дүүжин тээвэр"-ийн  барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэж албаныхан мэдээлж байгаа.

Тэгвэл, дүүжин тээвэр ашиглалтад орсноор үнэ ханшийн хувьд 1500-2600 төгрөг байхаар тооцоолсон энэ үнэ эцэслэгдээгүй байна. Ямартай ч иргэн бүр суух боломжийг бүрдүүлж, тарифыг тогтоох юм байна. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгч байгаа юм.

Уг дүүжин тээврийн замын тулгуур баганыг барих ажлыг Монгол талаас “Моннис инженеринг” ХХК-ийн инженерүүд гардан гүйцэтгэсэн бөгөөд Францын Пома группийн инженерүүд зөвлөж хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж