МАН өнгөрсөн Бямба /2025.09.27/ гаригт Бага хурлаа зохион байгуулж, намын даргаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг сонгосон. Уг сонгуулийг зохион байгуулахад оролцсон МАН-ын Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, мөн тус комиссын гишүүнээр ажилласан МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, өнөөдөр /2025.09.29/ мэдээлэл хийлээ.
-Тооллогын комиссын гишүүн Б.Баярбаатар:
-МАН-ын ээлжит Бага хурал энэ амралтын өдрүүдэд болж, өчигдөр /2025.09.28/өндөрлөсөн. Сүүлийн 24 цагийн хугацаанд төөрөгдөл үүсгэсэн мэдээ, мэдээлэл цахим орчинд өрнөж байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан бидний зүгээс үнэн зөв мэдээллийг өгөх нь зөв гэж бодож байна. Наймдугаар Бага хурал хууль дүрмийн зөрчилтэй явагдсан зүйл огт байхгүй. Нэгдүгээрт, Улс төрийн намын хууль дүрмээ баримталж ажилласан. МАН-ын дүрэмд тодорхой заалтыг мөрдөж ажилласан. Эргэлзээ үүсгээд байгаа ирцтэй холбоотой асуудал дээр тайлбар өгвөл, МАН-ын Бага хурал 478 гишүүнтэй. Үүний 2/3 нь ирцийн бүртгэлээр хурал эхэлдэг. Эхний санал хураалт 442 хүний дунд болсон. Энэ санал хураалтаар МАН-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56 хувь, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал авсан.
Намын дүрмээр 66 хувиас дээш санал авсан хүн намын даргаар сонгогдоно гэж заасан байдаг. Эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн санал хоёулаа 66 хувьд хүрээгүй. Аль нэг нэр дэвшигч 66 хувийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг нууц санал хураалтад оруулна гэсэн байдаг. Энэ нь эргэлзээ төрүүлсэн байна. Санал хураалтын өмнө ирцийг дахин шалгадаг бөгөөд ирц хангалттай байх тал дээр тооллогын комисс анхаарч ажилласан" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ