НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2025.09.29/ 12:00 цагийн орчимд Авлигатай тэмцэх газарт очиж, гэрчийн мэдүүлэг өгчээ. Ингэхдээ тэрбээр өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгтэй холбогдуулж ярьсан бүх зүйлээрээ гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2025.09.29/ хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө. Тэрбээр протокол устсан асуудлыг хөндөж байгаа юм. Энэ тухай тэрбээр “Протокол хаачив гэдэг асуудлыг тухайн үед би сонсголын үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нараас асууж байсан.
Тэр хүмүүс устсан гэж бодсон, шударга үнэнч хүн тэр материалыг хадгалж байснаа надад өгсөн. Миний хувьд ирэх долоо хоногийн Даваа гаригт өөрөө очиж хуулийн байгуулагад гэрчийн мэдүүлэг өгнө. Өөрт байгаа нотлох баримт, эх сурвалжийг өгнө” гэж мэдэгдээд буй.
Харин протокол устсан асуудалд нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ/Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан/ Б.Энхбаяр гишүүн үнэн бодит мэдээлэл өгөх ёстой. Нүүрсний сонсголын үеэр баримт устгасан гэж зарим сайд нарыг гүтгэж байна” гэж мэдэгдээд буй.
МАН даргаа сонгох үйл явцтай холбоотойгоор нүүрсний хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярилцлага өгөх үеэрээ “МАН-ын даргад нэр дэвшээд байгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбоотой” гэж мэдэгдсэн. Энэ үйл явцтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн МАН-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжсэнийхээ төлөө хоморгонд нь өртөв үү, эсвэл хуулийн байгууллагад Б.Энхбаяр гишүүн 4000 хуудас материалыг өгөөд байхад арга хэмжээ аваагүй нь эцсийн дүндээ дахин хандахад хүргэв үү, баримт алга болсон асуудалтай холбогдуулж УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн байгууллагаар эргэлдэж мэдэх нь ээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ