НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.29/-ийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Долоон жил тутам зээлийн хүүг бууруулах гэрээнд заасан хугацаа 2025.12.31-нд дуусна. Оюу толгой төслийн эрсдэл өндөр үед зээлийн хүү 2009 онд 11.1 хувь байсан бол одоо эрсдэл 0 хувь болсон. Оюу толгой нэг гараараа Онтрэд 6.7 хувийн хүүтэй, нөгөө гараараа толгой компанидаа 11.1 хувийн хүүтэй зээлийн хүү төлдөг. Рио Тинто олон улсын зах зээлээс 4-5 хувийн хүүтэйгээр зээл авдаг атлаа Оюу толгойд 11.1 хүүтэйгээр зээл өгдөг.
УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА
НЭМЭЛТ:
УИХ дахь МАН болон УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ цаг мөчид ээлжит хуралдаанаа эхлүүлээд байна. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дараах асуудлыг хэлэлцэнэ.
МАН болон АН-ын бүлэг хуралдана
Долоо хоног бүрийн Даваа гаригт МАН болон АН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцдэг. Тэгвэл УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2025.09.29/ 10.00 цагт хуралдахаар товложээ.
Мөн өнөөдөр Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар:
- Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.26-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
- Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар:
- Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
3,607.57




















































Холбоотой мэдээ