niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 09:34 UTC Эх: https://news.mn/r/2825212/ 86de72f3790ea756… ← niitlelch.mn руу буцах

"Намын зовлон төрийн зовлон байж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2025.09.27-нд нийтлэгдсэн

Live"Намын зовлон төрийн зовлон байж болохгүй"

"Намын зовлон төрийн зовлон байж болохгүй"

МАН-ын бага хурал өнөөдөр/2025.09.27/ эхэхллээ.  Энэхүү хурлаар бага хурлын гишүүдийг томилж, чөлөөлөх асуудал, намын Их хурлыг товлох болон шинэ даргыг тодруулах асуудлыг хэлэлцэх учиртай. МАН-ын даргын төлөө Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөхөө зарласан билээ.

МАН-ын зарим гишүүд “МАН-ын дарга Ерөнхий сайд байна” гэсэн тодорхой заалт байгаа. Тийм учраас одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Г.Занданшатарыг өрсөлдөгчгүйгээр дараагийн МАН-ын дарга болох ёстой гэсэн битүү хатуу тайлбар хийж буй.

Тэгвэл МАН-ын Үндсэн дүрмийн 24.3 дахь хэсэгт “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Ерөнхий сайд заавал намын дарга болох тухай ойлголт байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Одоо намын даргын тамга тэмдэг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд байгаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд намын бага хурлаа хэзээ хуралдуулж, дараагийн даргын сонгуулыг товлох эрх нь түүнд хадгалагдаж буй.

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
12 : 13
2025-9-27

"Намын зовлон нь төрийн зовлон байж болохгүй"

Г.Лувсанжамц:

-Монгол Улсын дотоод ардчиллыг ард түмэнд үзүүлээсэй. Миний хувьд одоогоор бага хурлын гишүүн биш учир саналын эрхгүй. Гишүүн болсны дараа санал хураах эсэхийг нь сайн мэдэхгүй байна. 

Намд хуваагдал байна. Нийгмийн сүлжээнд хэн их харлуулах вэ гэдэг юм явж байна. Шийдэл яримаар байна. Монгол Улсын хөгжлийн бодлого хаашаа явах вэ, МАН ямар байх вэ гэдгээ яримаар байна. 

Улсын ажил явж байгаа учир санаа зоволтгүй. Энэ бол ТББ-ын даргаа сонгох үйл явц явж байгаа. 

Х.Булгантуяа:

-Манай намын дүрмийн дагуу удирдах зөвлөл нь бага хурлаа зарладаг. Хэрэв намын Их хурлыг зарлахаар болвол 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. 45 хоног ийм байвал төрийн ажил хэцүүднэ. Улс төрийн зовлон, намын зовлон төрийн зовлон байж болохгүй. Асуудлаа хурдан шийдэх ёстой. 

Манай нам үргэлж өрсөлдөөнтэй байсан. Л.Оюун-Эрдэнэ дарга л өрсөлдөөнгүй дарга болж байсан. Манайх чинь нэг хурлаа хийчихвэл гайгүй болчихдог ш дээ. 

 

11 : 39
2025-9-27

"20 хоногт манай нам тарангаа алдлаа"

nyambaatar

Х.Нямбаатар:

-Өнөөдрийн намын бага хурлаар хоёр үндсэн асуудал шийдэгдэнэ. Эхнийх нь намын даргын асуудал. Хоёрдугаарт, удахгүй болох намын Их хурлын тов. Ийм асуудлыг хэлэлцэнэ. 

20 хоногт манай нам тарангаа алдлаа. Эрх баригч улс төрийн хүчний хувьд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг учруулж болзошгүй. Тиймээс хурдхан шиг Их хурлынхаа товыг зарлаасай. 45 хоногт Их хурлаа хуралдуулах дүрэмтэй. 

Ш.Раднаасэд:

-Одоогийн намын дарга өргөдлөө өгөх эсэхээс дараагийн намын даргын асуудлыг ярих ёстой. Бас гуравны хоёрын саналыг авахгүй бол Их хурлаар орно. 

Явж байгаа хүний араас янз бүрийн зүйл яримааргүй байна. Л.Оюун-Эрдэнийг сайн ажилласан эсэхийг ард түмэн ярьж байгаа. Би улсдаа, намдаа хайртай. 

10 : 30
2025-9-27

"Л.Оюун-Эрдэнэ бол намтайгаа сайн хамтарч ажиллаж чадаагүй"

Screenshot 2025-09-27 at 11.12.25
МАН-ын бага хурлын гишүүд байр сууриа илэрхийллээ. 

Д.Оюунхорол:

-МАН-ын ээлжит Их хурал болох гэж байгаа. Үүнд холбоотойгоор бага хурлаар намын даргын асуудлаа шийддэг. Манай намын дотоод ардчиллаар хамгийн олон санал авсан нь ялдаг. Нууц санал хураалтаар 400 гаруй гишүүн саналаа өгнө. Гуравны хоёрын саналыг авах ёстой. 

Манай нам боловсон хүчний бодлого дээр алдаа гарсан гэж боддог. Шууд өрсөлдөөний зарчмаар томилгоогоо хийх ёстой. Л.Оюун-Эрдэнэ бол намтайгаа сайн хамтарч ажиллаж чадаагүй. 

Д.Энхтүвшин:

-Би хараахан бага хурлын гишүүн болоогүй байна. Болох сураг байсан. 12:00 цаг байсан боловч 10:00 цагт эхлэхээр боллоо. 

Улс төрийн нам бол хэдэн хүн засгийн эрх авч, ажилтай болдог байдаг бүтэц гэж бодохгүй байгаа. Нийтээрээ улсаараа сайхан болох гэж л мөрийн хөтөлбөр боловсруулдаг. МАН-ын мөрийн хөтөлбөр эдийн засгийн асуудалд чиглэсэн заалттай байсан. Гэвч ялсан хойно мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаагүй. Дарга нар нь өөрчилсөн нь зүй бус гэж бодож байна. Өөрөө ч байр сууриа илэрхийлсэн. Намын дарга асар их боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадаагүй. 

Эв нэгдэл гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Манай намд шүүмжлэлт сэтгэлгээ, бусдыг сонсдог соёлыг бий болгох ёстой. Манай намын дарга их вакумжсан хүн байсан. Бага хурлаар гуравны хоёрын санал авбал намын дарга болно. Үгүй бол Их хурлаар орно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж