Хасын хүлэгүүд баг гурван өөр хотод дараалан хожил байгууллаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн 9 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг гурван өөр хотод аялан тоглолт хийж дараалан хожил авсан сонирхолтой амжилтыг үзүүлээд байна. Тодруулбал тус баг Дархан, Токио, Улаанбаатар хотуудад дараалсан гурван хожил байгууллаа. Өнгөрсөн улирлын дээд лигийн аварга тэд улирлын нээлтийн тоглолтоо дээд лигийн дэд байрын шагналт “Бишрэлт Металл багтай хийж 65:70 гэсэн онооны харьцаатайгаар ялагдал хүлээгээд байсан юм. Харин улирлын хоёр дахь тоглолтоо “Завхан Бродерс” багийн эсрэг Дархан хотын “Дархан Юнайтед аренад” хийж 10 онооны тэргүүлэлтэйгээр анхны хожлоо авсан. Дээд лигийн энэ жилийн өөрчлөлтөөр багууд орон нутагт тоглолт хийх хуваарьтай болсон. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.