niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 10:02 UTC Эх: https://news.mn/r/2824694/ 38e1320f507fd3c5… ← niitlelch.mn руу буцах

"Нас барсан иргэн галаа бүрэн унтраагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан"

Хуучирсан мэдээ: 2025.09.24-нд нийтлэгдсэн

"Нас барсан иргэн галаа бүрэн унтраагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан"

"Нас барсан иргэн галаа бүрэн унтраагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан"

Ирэх сарын 1-нээс эхлэн айл, өрхүүд хагас коксон нүүрс түлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан НЗД-ын орлогч А.Амартүвшин өнөөдөр /2025.9.24/мэдээлэл өглөө.


-Тэрбээр, хагас коксон нүүрс сйажруулсан шахмал түлшийг бодвол 45-50 хувь агаарын бохирдол бага гаргахаас гадна 25 хувиар угаарын бага ялгаруулдаг. Мөн коксон түлшийг хэрэглэснээр нарийн тоосонцорын хувь 80 хүртэлх хувиар буурна. Хагас коксон нүүрсний эхний түгээлтийг оруулж ирсэн. Иргэдийн хувьд галлагаандаа сайн анхаарах хэрэгтэй. Өчигдөр гэхэд 31 өрхийн 80 гаруй иргэн угаарын хордлогод өртсөн эдгээр иргэдээс нэг иргэн нас барсан.

Тухайн нас барсан иргэн галаа бүрэн унтарч дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан. Бусад угаартсан иргэдийн хувьд угаар мэдрэгч нь дуугарсан ч тоогоогүй зарим иргэд дуугараад байна гээд аваад эвдэлчихсэн нөхцөл байдалтай байсан.

Энэ жилийн хувьд 110 мянга гаруй өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбосон. Үргэлжлүүлээд 30 мянган өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбож байна. Ингэснээр нүүрс түлж байгаа бүх өрхийг угаарын хий мэдрэгчтэй холбож нэг системээр хянана. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшид холбоно. Нийслэл нүүрсээс бүрэн татгалзаж байж агаарын бохирдлоос сална. Хагас коксон түлшний үйлдвэр барина. Аравдугаар сарын эхээр тендер зарлана. Шинээр хэрэглэх хагас коксон түлш илчлэгийн хувьд шахмал түлштэй ижилхэн.

Айл өрхүүд сайжруулсан шахмал түлш түлэхдээ ашиглаж байсан зуухаа түлж болно. Гэхдээ битүүмж, бүрэн байдлыг шалгаж, засч янзлах шаардлагатай.

Энержи Ресурс ХХК-иас авч байгаа мидлин үнэтэй орж ирж байгаа. Тиймээс хагас коксон нүүрс шахмал түлшнээс хямд байх боломжгүй. 5000 төгрөгөөр борлуулагдана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж