“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол даргалагч Б.Баярбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын баяр наадмын өмнө буюу 2025 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчны байнгын хорооны хамтарсан хурлаар Халзан бүрэгтэй ордтой холбоотой хяналтын сонсголыг есдүгээр сарын 23-нд зохион байгуулах товыг тогтож, энэ сонсголын даргаар би тэр өдөр томилогдсон байдаг. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нэлээд судалгааг хийж, Ховд аймгийн удирдлага, сумдын иргэдийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагаатай танилцсан. Өнгөрсөн хугацаанд газрын ховор элементтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компани хайгуулын үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд нутгийн иргэдээс эсэргүүцэж, зогсоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас энэ нөхцөл байдлыг үнэн зөв байдлаар тогтоох нь зүйтэй гэдэг үүднээс хяналтын сонсголыг зохион байгуулж байна гэж харж байгаа. Ер нь энэ орд, газрын ховор элемент гэж юу вэ. Бид танин мэдэхүйн байдлаар судлахаар иргэд сөрөг мэдээллээр ойлголт авсан байдаг. Хавар урантай холбоотой асуудлыг нэг хэсэг ярьж, ийм ойлголтыг авсан байдаг. Монгол Улс өмнө нь буюу түүхэндээ газрын ховор элементийг олборлож байгаагүй. Хэрвээ олборлож эхэлбэл байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөө байгаа юм уу. Байгаа бол урьдчилан сэргийлэлтээ хэрхэн хийж, яаж нөхөн сэргээлтээ хийх вэ. Тэр олборлолт баяжуулалт нь ямар технологитой химийн найрлагатай явдаг гээд нарийн зүйлийг судлаачид мэдээлж байна. Дараагийн нэг асуудал бол улс эх орны геополитик эдийн засгийн талаасаа байна.
"ХАЛЗАН БҮРЭГТЭЙ" ОРДЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СОНСГОЛ БОЛЖ БАЙНА
Төрийн ордонд өнөөдөр /2025.9.23/ "Халзан бүрэгтэй" орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Ховд аймгийн Мянгад суманд байх Халзан бүрэгтэй гэх уул нь газрын ховор элемент болон бусад металын нөөцтэй учир орд газраар сонгосон. Уг "Халзан бүрэгтэй" ордын нөөцийг 1987 оноос эхэлж судалсан бөгөөд ашиглах тусгай зөвшөөрлийг 2011 онд авч өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ өнөөдрийг хүртэл хайгуулын ажлыг бүрэн хийгээгүй бөгөөд хэсэг нэгж газарт хайгуулын ажлыг эхлүүлсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буй. Тиймээс олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор өнөөдрийн сонсголыг зохион байгуулжээ.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндаяр мэдээлэл өгөв. Тэрбээр, "Газрын ховор элемент гэдэг нь Лантаниоде бүлгийн 15 элемент Сканди, Иттри гэсэн хоёр элемент нэмэгдээд нийт 17 элемент газрын ховор элементийн төрөлд багтаж байгаа. Дорноговь аймгийн Хатан булаг, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ховд аймгийн Мянгад Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр, Увс аймгийн Завхан зэрэг сумдад нөөц бүхий ордууд тогтоогдсон. Монгол Улс нийт 1 тэрбум гаруй хүдрийн нөөцтэй, 3.1 тонн ислийн нөөцтэй гэсэн үг. Газрын ховор элементийг ашиглахын тулд олон шат дамжлага дамждаг. Тиймээс хагас үйлдвэрлэлийн туршилтууд хийгдэх шатандаа яваа. Хотгорын ордын нөөц 486 мянган тонн, Мушгиа худаг орд С зэрэглэлээр 50 мянган тонн ислийн нөөцтэй гэж бүртгэсэн байна. Халзан бүрэгтэй орд, Монголиан нэшнл рий иирт корпораци ХХК-нийн /Mongolian National Rare Earth Corp/ тусгай зөвшөөрөл дээр 1.2 сая тонн ислийн нөөцтэй бол Монголиан Лантаниоде корпораци ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 811 мянгат тонн ислийн нөөцтэй байна. Хүдэр баяжуулах туршилтын судалгаа хийгдэж байна. Үүний дараа, хагас үйлдвэрлэл, технологийн туршилтууд хийгдэнэ" гэдгийг хэлэв. Газрын ховор элементийн нөөц болон олборлолтоороо БНХАУ тэргүүлдэг аж.
3,607.57





















































Холбоотой мэдээ