niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 10:04 UTC Эх: https://news.mn/r/2824443/ 6c38b9b745f2e5b8… ← niitlelch.mn руу буцах

Д.Амарбаясгалан: “Шинэчлэл гэж илээд өнгөрөхийг хэлэх үү эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх үү гэдгийг энэ номоос харж болно”

Хуучирсан мэдээ: 2025.09.23-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: “Шинэчлэл гэж илээд өнгөрөхийг хэлэх үү эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх үү гэдгийг энэ номоос харж болно”

Д.Амарбаясгалан: “Шинэчлэл гэж илээд өнгөрөхийг хэлэх үү эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх үү гэдгийг энэ номоос харж болно”

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн “Төр удирдах тухай” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын хүртээл болголоо. Тус номыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр “Нэпко” хэвлэлийн газар хэвлүүлсэн бөгөөд зохиогч нээлтээ хийснээс жилийн дараа ийнхүү Монголын уншигчдын гарт хүргэж байгаа юм.

“Непко” хэвлэлийн газрын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү номын орчуулгын зохион байгуулагчаар ажилласан байна. Тус номын нээлтэд “Нэпко” хэвлэлийн газрын ТУЗ-ийн дарга, нийтлэлч Б.Батбаяр, зохиолч, редактор Б.Цэнддоо нар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, судлаачид, УИХ-ын гишүүд хүрэлцэн иржээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус номыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан бөгөөд номын өмнөх үгийг бичихдээ хоёр зүйлийг тодотгосноо ярьж байлаа. Тэрбээр “Нэгдүгээрт, хууль, эрх зүйн орчин нэн ойлгомжтой байсан цагт ард иргэд эрх тэгш амьдрах боломж бүрддэг гэдгийг энэ номоос ойлгож болно. Монгол Улсын ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн. Бидний бодлогын ажил маань хуулийн гурван төгөлдөршил буюу хүн төвтэй, эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлсэн хуулийн орчинтой болох зорилгыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Ийнхүү бидний дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бодлого маань энэ номын агуулгатай нийцэж байна хэмээн дүгнэсэн. Хоёрдугаарт, цаг хугацаа болгонд төр нь ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөр өөрсдийнхөө хүчин чармайлтыг гарган зүтэж ирсэн байдаг. Бид өнгөрсөн цаг хугацааг буруутгах ямар ч аргагүй. Шилжилтийн цаг мөч бүхэнд бүх хүчээ сорьж байсан нь ч ойлгомжтой. Гэхдээ цаг үргэлж шинэчлэгдэж, цаг үргэлж өөрчлөгдөж байх ёстой гэдэг үзэл санааг бид тээж явсан.

Энэ утгаараа үе үеийн УИХ, Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг. Гэхдээ шинэчлэл гэдэг өөрөө илээд өнгөрөх төдий байх юм уу эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно” гээд өнөөдрийн бидний асуудал ч яг энэ номд өгүүлж байгаагаар төрийн институцийн хөгжил, төрдөө итгэж байгаа ард түмний итгэл хоёрын хоорондын холбоо зориг, зүрх, зүтгэл гэдэг гурван зүйл дээр яаж тогтдог юм бэ гэдгийг ч харуулж байгаа хэмээн тодотголоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 1999 оноос хойш хэвлэлийн салбарт ажиллаж, Б.Батбаяр “Нүүдэл суудал” роман, “Монголын нууц товчоо” зэрэг номыг айл өрх бүрд хүргэх хэвлэн тарааж байсан дурсамжаа хуваалцлаа. Ийнхүү түүний амьдрал өнөөдөр ч номтой холбогдсон хэвээр байгааг тодотгож байв. Нийтлэлч Баабарын хувьд Английн Ерөнхий сайдаар ажиллаж эхлэх үедээ Тони Блэйр нь Маргарет Тетчерийн хийсэн бүхнийг нураах биш харин үндэс суурин дээр шинэчлэл хийж чадсанаараа онцлог улстөрч байсан гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл аливаа шинэчлэл, өөрчлөлтийг хийхдээ өмнөх үеэ тэр чигт нь үгүйсгэх нь утгагүй гэдгийг хэлж байлаа.

Тийм ч учраас Тони Блэйрийн “Гуравдагч зам” хэмээх үзэл санаал түгэн дэлгэрч, Их Британи хөгжлийн шинэ шатанд хүрчээ. Яг энэ “Гуравдагч зам” гэж яг юу байсанд ном илүү төвлөрсөн төдийгүй төр бол ард түмний өмнө асар өндөр үүрэг хариуцлага хүлээн ажилладаг, төр өөрөө ард түмнийхээ амьдралд нийцсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжилт бодит үр дүнг нь үзэхэд юу нь чухал байдгийг илүү тодруулж бичсэнээрээ онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж