27/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дархан аймгийн ӨЭМТ уртасгасан цагаар…

Дархан аймгийн ӨЭМТ уртасгасан цагаар ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал, авч байгаа арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, шингэн хангалттай уух, гараа савандаж угаах, сайн унтаж амрах, амны хаалт хэрэглэх, олон нийтийн газраар явахгүй байх, дулаан хувцаслах, өрөө тасалгааг тогтмол агааржуулах зэрэг арга хэмжээ авахыг эмч нар зөвлөж байна.

Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд уртасгасан цагаар буюу өглөө 8:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллах ажээ. Харин энэ сарын 29-нөөс 2018 оны 1 сарын 1-ныг дуустал 10:00 цагаас 16:00 цаг хүртэл ажиллах юм байна.

Мөн шинэ жилийн баяр болж байгаатай холбоотой хоолны хордлогоос сэргийлэх, хүүхдийн бэлэг худалдаж авахдаа зөв сонголт хийх, хугацаа, бүрэн байдлыг шалгах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, осголт, хөлдөлтөөс сэргийлэхийг анхаарууллаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.