niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 10:33 UTC Эх: https://news.mn/r/2824131/ 330d1a0aef58584c… ← niitlelch.mn руу буцах

Нүүрсний орд эзэмшигч нартай хэлцэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2025.09.21-нд нийтлэгдсэн

Нүүрсний орд эзэмшигч нартай хэлцэл хийж байна

Нүүрсний орд эзэмшигч нартай хэлцэл хийж байна

Стратегийн нөөцөд хамаарах нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай Засгийн газар энэ сарын 19-нөөс хэлцэл эхлүүлээд байна.

Тодруулбал, Тавантолгой, Нарийн сухайт, Шивээ-Овоогийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлсэн нь энэ юм. Төр дээрх стратегийн ордод хувь эзэмшлээ тодорхой болгосноор баялгийн өгөөжөөс иргэд хүртэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж буй. Иймээс хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хариуцан ажиллаж байгаа юм.

Тэрбээр энэ ажлыг хийхэд нийгэмчлэх, хүч түрэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээг ялгавартайгаар тогтоох асуудал гарахгүй. Бүгдэд нь тэгш нөхцөлөөр ажиллах боломж бүрдүүлнэ. Энэхүү хэлэлцээрт орохгүй үлдэх, хэн нэгэнд мөн давуу байдал үүсгэх асуудал гаргахгүй. Бүх асуудлыг нээлттэй, харилцан ашигтай байх зарчим барьж ажиллана. Засгийн газрын хувьд хэлэлцээгээ хурдан дуусгаж, УИХ-д оруулж батлуулах зорилго агуулж байна гэдгийг мэдэгдээд буй.

Сануулахад, Тавантолгойн ордтой холбоотойгоор Ухаа худаг орд дээр “Энержи ресурс” компани, Нарийн сухайтын орд дээр МАК, Өсөх зоос зэрэг компаниудтай хэлцэл хийх шаардлага тулгарч байгаа юм.

МАК –ийн хувьд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамаарал бүхий компани бол Өсөх зоос компани нь УИХ-ын гишүүн, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ч.Ундрамын хамаарал бүхий компани юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж