niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 10:34 UTC Эх: https://news.mn/r/2824010/ 9358bdf48740217f… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын Бага хурлыг ирэх Бямба гаригт хийхээр товлолоо

Хуучирсан мэдээ: 2025.09.20-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурлыг ирэх Бямба гаригт хийхээр товлолоо

МАН-ын Бага хурлыг ирэх Бямба гаригт хийхээр товлолоо

НЭМЭЛТ:
 МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлыг 2025 оны 9 сарын сарын 27-нд товлолоо.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг өнөөдөр /2025.09.20/ 11.00 цагт зарласан бөгөөд одоо хуралдаж байна. Удирдах зөвлөлийн гишүүдэд дээрх зарыг өнгөрсөн Пүрэв гаригт ирүүлсэн байна. Тус хуралдаанаас МАН-ын Бага хурлыг товлох юм.

МАН-ын Бага хурал товлогдсоноор шинэ даргыг сонгоно. МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөнө. Мөн энэ сунгаанд тус намын гишүүд өрсөлдөх боломжтой.

МАН-ын Удирдах зөвлөлийг МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга ахалж толгойлдог. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу улс төрийн намууд дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүргийг хүлээсэн. МАН 2021 оны 12 дугаар сард 30 дахь Их хурлаа хийж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа буюу 2025 онд багтаж дараагийн Их хурлаа хуралдуудах зайлшгүй шаардлага гэдгийн намын гишүүд хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж