niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 10:35 UTC Эх: https://news.mn/r/2823996/ 85408ffd01478c7e… ← niitlelch.mn руу буцах

Ахмадууд ирэх Даваа гаригт өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2025.09.19-нд нийтлэгдсэн

Ахмадууд ирэх Даваа гаригт өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Ахмадууд ирэх Даваа гаригт өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Ахмадууд ирэх Даваа гариг буюу есдүгээр сарын 22-ноос өлсгөлөн зарлах болсноо өнөөдөр /2025.09.19/ мэдэгдлээ. Эхний удаад найман ахмад өлсгөлөн зарлах болсныг онцоллоо.

УИХ-ын намрын чуулган эхэлсэн өдрөөс ахмадууд Төрийн ордны гадаа чимээгүй суулт зарлаж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж эхэлсэн. Гэвч энэ хугацаанд УИХ, Засгийн газрын гишүүдээс байр суурийг нь сонссон хүн байхгүй аж. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй долоон хүн Ерөнхий сайдтай тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон.  Гэвч тэд бага тэтгэвэр авч байгаа ахмауудыг төлөөлөхгүй. Иймээс дээрх ахмадууд дараах шаардлага тавьж байна.

Нэгдүгээрт, тэтгэврийн хамгийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх. Засгийн газар ирэх 2026 онд тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн ч тэтгэврийн зээлтэй ахмадуудад энэ нь бодит дэмжлэг болохгүй.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 281.200 ахмад тэтгэврийн зээлтэй байна. Энэ бол маш том хэсгийг хамарч байна гэж үзэж буй аж. Иймээс бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлэх бодлого барих.

Үндэсний их баяр наадмын өмнө арилжааны банкууд тэтгэврийн зээлийг 24 сарын хугацаатай олгосон ч гурав хоног олгоод зогсоосон аж. Иймээс тэтгэврийн зээлийн хугацааг богиносгосон асуудлыг нэн даруй шийдвэрлэж буцаан засах арга хэмжээ авах. Арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүг нэмэгдүүлсэн асуудлыг эргэн харах. Жишээ татвал, Голомт, Худалдаа хөгжлийн банкны тэтгэврийн зээл 18 хувь бол Төрийн банк тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар нэмэгдүүлж 19.8 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ бол даварсан үйлдэл. Иймээс дур мэдэн тэтгэврийн зээлийн хугацааг өөрчилсөн, зээлийн хүүг нэмэгдүүлсэн асуудлаар шүүхэд хандана гэдгээ мөн мэдэгдлээ.

Дээрх шаардлагуудыг ахмадууд өнөөдөр Монгол шуудан компаниар дамжуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт хүргүүлж буй юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж