УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс сэтгүүлчид “Ардчилсан намд Засгийн газарт хамтрах урилга ирвэл хүлээн авах уу” гэдэг асуулт тавихад “Одоогоор энэ талаар албан ёсоор яригдсан зүйл алга. Яригдахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд намын эрх бүхий байгууллага шийвэрээ гаргана. Ардчилсан нам бол олонхиороо засагладаг, дотоод ардчилал сайтай нам. Гэхдээ Ардчилсан нам ороод ир гэхээр нь ороод, хөөхөөр нь гараад, хөөгдчихөөд маргааш нь Засгийн газарт уривал дахиад гүйж ороод байх хялбархан, хямдхан байх улс төрийн хүчин биш гэж боддог.
Олон нийт Ардчилсан намыг цэгцтэй явахыг хүсэж байна. Ардчилсан намын хувьд нээлттэй хэрнээ цэгцгүй нам, МАН цэгцтэй ч хаалттай нам. Тийм учраас Ардчилсан намыг цэгцтэй нам болгон өөрчлөх чиглэлд ажиллах ёстой болж байгаа. Улсын дээд шүүхээс өчигдөр Ардчилсан намын даргаар бүртгэсний дараа би анхны тушаалаа гаргасан. Ардчилсан намын дэргэд бодлогын судалгааны байгууллага байгуулах тушаал гаргасан” гэлээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ