Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилго бүхий эрчим хүчний дэд төвийн төслийг улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
2025 онд эхэлсэн уг төслийн барилга угсралтын ажлыг “Повертүүл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үеэс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Уг дэд станцаас Баруун-Урт сумын үйлдвэрийн бүс, Сүхбаатар сум, тав,есдүгээр багийн хэрэглэгчид, шинээр барьж буй Шинэ өглөө, Эко-2 хороолол, тус хороололд төлөвлөгдсөн усан халаалтын зуух, тавдугаар сургууль болон энэхүү бүсэд төлөвлөсөн орон сууцны хороолол, төсөвт байгууллагуудын цахилгаан хангамжийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.