Улсын Дээд шүүх Ардчилсан намын шинэ даргаар О.Цогтгэрэлийг бүртгэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг өнөөдөр /2025.09.18/ товлож, хуралдаанаар Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, хуулийн шаардлага хангасан тул бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт хандаж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Дөрвөн тийш харсан байсан Ардчилсан намыг нэгэн зүгт болгож, эв нэгдэлтэй болгож Ардчилсан намыг улс төрийн намуудаас хамгийн өндөр рейтингтэйгээр хүлээлгэн өгч байгаад маш их баярлаж байгаа шүү” гэж талархал илэрхийлээд дараагийн улс төрд нь түшиг болохыг бэлгэдэн эмээл бэлэглэсэн.
Мөн Ардчилсан намын их хурлын гишүүд "Зөвийн талд эвийн цавуу болж, ган төмөр мэт зогсож чадсан Л.Гантөмөр танд талархъя. Эрх чөлөө, эвлэрэл ойлголцлын талд байсанд баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлж байв.
3,607.57






















































Холбоотой мэдээ