niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:01 UTC Source: https://news.mn/r/2823746/ 373a44f5628f7129… ← back to niitlelch.mn

МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 20-нд хуралдана

Хуучирсан мэдээ: 2025.09.18-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 20-нд хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 20-нд хуралдана

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг ирэх Бямба гариг буюу есдүгээр сарын 20-нд 11:00 цагт зарлажээ. Удирдах зөвлөлийн гишүүдэд дээрх зарыг өнөөдөр /2025.09.18/ ирүүлсэн байна. Тус хуралдаанаас МАН-ын Бага хурлыг товлох аж.

МАН-ын дарга Бага хурлаа зарладаг ч энэ удаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь Удирдах зөвлөлийн хуралдаанаа зарласан, тус хуралдаанаас Бага хурлыг зарлана гэх хүлээлт байгаа нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хурлаа товлохгүй байгаагаас болов уу гэх яриа гараад байна.

МАН-ын Бага хурал товлогдсоноор шинэ даргыг сонгоно. МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөнө. Мөн энэ сунгаанд тус намын гишүүд өрсөлдөх боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж