niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:03 UTC Source: https://news.mn/r/2823469/ 0e5b632391828082… ← back to niitlelch.mn

Либертари намыг үүсгэн байгуулах хурал болов

Хуучирсан мэдээ: 2025.09.17-нд нийтлэгдсэн

Либертари намыг үүсгэн байгуулах хурал болов

Либертари намыг үүсгэн байгуулах хурал болов

Либертари намыг үүсгэн байгуулах анхдугаар Их хурал есдүгээр сарын 14-нд  Улаанбаатар хотын Олимпик Резидэнсийн НАПА лоунжид болжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна. Үүнд, Намын бүтэц болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загвар; Мөрийн хөтөлбөр, дүрэм журам; Удирдах болон хяналтын байгууллагын бүтэц, эрх, үүрэг зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн хурлаас Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг сонгож, намыг албан ёсоор үүсгэн байгуулсныг баталгаажуулжээ.

Шинээр байгуулагдсан Либертари нам нь “Хувь хүний эрх чөлөө, хязгаарлагдмал төр, чөлөөт зах зээл” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн хөгжлийн шинэ сонголт, улс төрийн өөр замнал дэвшүүлж буйгаа мэдэгдэв. Түүнчлэн тус намынхан хуулийн хугацаанд нь багтаан Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгөхөөр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж