niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 11:04 UTC Эх: https://news.mn/r/2823316/ b0c694952ab34813… ← niitlelch.mn руу буцах

ЗГ: УДЭТ-ын дээврийг засах хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2025.09.17-нд нийтлэгдсэн

ЗГ: УДЭТ-ын дээврийг засах хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна

ЗГ: УДЭТ-ын дээврийг засах хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2025.09.17/ны Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна.  Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг  хэлэлцэж байна. Үүнд:

-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт/

-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/

-“Журам, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал/

-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засвар/

-“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам/

-Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга

-Бусад асуудал

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж