Малчны 70 орчим хүүхэд Хөдөө аж ахуйн их сургууль/ХААИС/-д үнэ төлбөргүй суралцаж эхэлжээ. Тодруулбал, ХААИС-д энэ намар мал аж ахуйн чиглэлээр 27, тэжээл бэлчээрээр 20 орчим, мал зүйчээр 20 орчим оюутан шинээр элсэн суралцаж эхэлжээ. Тэдний хувьд дөрвөн жил сурна. Мөн эчнээ хэлбэрээр элсэлт авч суралцуулах юм байна.
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2025.09.16/ хуралдах үеэр дээрх мэдээллийг ХААИС-ийн Мал аж ахуй био технологийн сургуулийн захирал Д.Гүрбазар өглөө.
УИХ-аас өнгөрсөн онд Малчны тухай хуулийн төслийг баталсан. Уг хуульд “малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтад үнэ төлбөргүй суралцуулна” гэж заасан. Энэхүү зохицуулалт 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа юм.
Дээрх нөхцөлөөр үнэ төлбөргүй суралцахад санхүүжилтийн эх үүсвэрийг Боловсролын зээлийн санд тусгаж өгсөн тул асуудал үүсэхгүй гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж байв.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ