niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:31 UTC Source: https://news.mn/r/2823028/ f30e8322e7b91ccc… ← back to niitlelch.mn

Т.Аубакир: Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2025.09.15-нд нийтлэгдсэн

Т.Аубакир: Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй

Т.Аубакир: Тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй

Ахмад настнууд тэтгэврээ 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа ч Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр /2025.09.15/”Боломжгүй” гэдэг хариулт өглөө.

Энэ талаар тэрбээр “Шулуухан хэлэхэд ахмад настнуудын тэтгэврийг 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэх боломжгүй. Нийтдээ 4.1 их наяд төгрөг шаардаж байгаа, эх үүсвэр нь юу байх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх юм уу, эдийн засагт үүсэх үр нөлөөг та бүхэн мэднэ . Инфляцид нөлөөлнө.

Ирэх оны төсвийн хуулийн төслийг боловсруулах шатанд манай яамнаас ирэх онд тэтгэврийг 12.3 хувиар нэмэх санал гаргасан ч Сангийн яам хасаж, зургаан хувиар нэмэгдүүлэхээр болгож, өөрчилсөн. Нийгмийн даатгалын сангийн ирэх жил улсаас авах татаас 1.4 их наяд төгрөг. Улсын хэмжээнд нэг сая орчим иргэн, аж ахуй нэгж Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч улсаас татаас авахгүй бол тэтгэврээ тавих боломжгүй байгаа. Нийтдээ 518 мянган иргэн тэтэгэвэр авдаг бол ирэх 532 мянга болж өснө. Хамгийн бага тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх боломжгүй” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж