НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцсон. Энэ үеэр бүлгийн гишүүд МАН-ын Бага хурлыг хэзээ товлох талаар тодруулжээ. Харин МАН-ын удирдлагууд "Энэ долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг товлон хуралдуулна" гэдэг хариулт өгчээ.
МАН-ын дүрэмд зааснаар Бага хурлыг намын дарга нь товлон зарлах ёстой юм. МАН-ын гишүүд энэ сарын эхээр хэвлэлийн хурал хийж, яаралтай Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулж, намын даргын сонгуулийг зохион байгуулах ёстой" гэж шаардсан. Эл асуудалд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар нэг тайлбар хийлгүй өнөөдрийг хүргээд байсан юм.
МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал товлогдсоноор намын даргыг шинээр сонгох асуудал яригдана. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан. Ерөнхий сайд Г.Занданшатар мөн энэхүү сонгуульд нэр дэвшинэ. Одоогоор хоёр хүн МАН-ын даргад өрсөлдөх нь тодорхой болоод байгаа.
МАН-ын бүлэг 2026 оны төсвийн төсөл хэлэлцэж байна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.09.15/ гурван асуудал хэлэлцэж байна.
1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
2.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж эхэллээ. Гишүүдийн асуулт, хариултаар хурал үргэлжилж байна.
Энэ удаагийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, мөн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байгаа бөгөөд намын даргыг сонгох сонгуультай холбоотой асуудал ч хөндөгдөж болзошгүй. Дээрх асуудлаар бүлгийн гишүүд намын удирдлагуудынхаа байр суурийг сонсохоор болсон гэх мэдээлэл байгаа юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ