niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 11:33 UTC Source: https://news.mn/r/2822652/ d53df024ff58e778… ← back to niitlelch.mn

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2025.09.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээнэ

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр /2025.09.15/ 10:00 цагт нээнэ. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар жил бүрийн есдүгээр сарын 15-нд УИХ-ын намрын чуулганыг эхлүүлж байхаар болсон.  Ийн хугацааг урагшлуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой. Улсын нэгдсэн төсвийн хуулийг таван хэлэлцүүлэг хийж батлах юм. Гэхдээ энэ жилийн УИХ-ын намрын чуулганы нэг онцлог нь МАН даргаа сонгохын өмнөх сунгаа ширүүссэн үетэй давхцаад байна. Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт МАН-ын даргад өрсөлдөхөө албан ёсоор зарласан нь МАН доторх зөрчлийг улам хурцатгаад буй.  Тус намын гишүүд "МАН нэг хүний дохио зангаагаар явж болохгүй, дотооддоо ардчилалтай байх ёстой. МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг үг дуугүй Бага хурлаар дэмждэг, дараа нь Их хурлаар батламжилдаг урьдын ёсыг халах ёстой" гэх байр суурь илэрхийлж эхэлсэн. Мөн Бага хурлыг яаралтай зарлахыг шаардаж байгаа. Гэхдээ одоогоор МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Бага хурлаа зарлаагүй, сунжруулсаар буй.  Түүний энэ үйлдлийг төлөөний хүнээ МАН-ын дарга болгох сонирхолтой нь холбоотой гэх хардлага ч дагаж эхэлсэн.  Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд эрх мэдлээ зузаатгахын тулд намаа авах нь чухал байгаа. Өөрөөр хэлбэл, МАН доторх энэхүү намын даргаа сонгох зөрчил нь төрийн зовлон болж хүндрэх вий гэх болгоомжлол бий. Уг нь жилийн бүрийн намрын чуулган ирэх оны улсын төсөвт илүү ач холбогдол өгч ирсэн ч энэ удаад МАН-ын дарга хэн байх вэ гэдгийг шийдэхээс шалтгаалж улс төр бужигнаж мэдэхээр байна.

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

 

ДАВАА ГАРАГ /2025.09.15/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

11.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·        Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт

10.00

“Их хуралдай”

·      Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·     Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

14.00

МЯГМАР ГАРАГ /2025.09.16/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·     Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

10.00

“Их хуралдай”

ЛХАГВА ГАРАГ /2025.09.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·  ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·      Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

·      “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон Сангийн сайдын мэдээллийг сонсох

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·    Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүн 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Ургац хураалтын явц, дүн байдлын талаарх  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

·       Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсох

11.30

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

·      ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

13.30

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн

байнгын хороо

·      Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.26-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·     Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2025.09.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

10.00

“Их хуралдай”

·   Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

 

БААСАН ГАРАГ /2025.09.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·    Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүн 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.00

“Их хуралдай”

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж